“Монгол Улсыг дэлхийн түвшний далд бүтээн байгуулалттай болгохыг зорьсон”

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нийслэлийн дэд хөтөлбөр” батлах, Улаанбаатар хотод, улс, хот хооронд болон орон нутагт зорчих нийтийн тээврийн нэгдсэн терминалыг байгуулах, “Автомашингүй гудамж” төслийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд  “Автомашингүй гудамж” төслийг 2015 онд Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж төсөл”-ийн санаачилснаар нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд тусган НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан. Улмаар нийслэлийн Засаг даргын Төсөл сонгон шалгаруулах тухай захирамж батлагдан, төсөл сонгон шалгаруулалтаар Монголын барилгын үндэсний  ассоциаци шалгарч НЗДТГ-тай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр НЗДТГ-т 1700 м2 талбай бүхий газрыг газар доорх үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монголын барилгын үндэсний ассоциацитай 2016 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсэн бөгөөд төслийг 1-2 жилийн хооронд буюу 2018 онд дуусгахаар төлөвлөн зураг төслийн дагуу ажлыг эхлүүлсэн билээ. Ажил эхлүүлэх үед тухайн орчны иргэд, аж ахуйн нэгжүүд эсэргүүцсэн тул ажлыг түр зогсоогоод байгаа юм. Уг төслийг цаашид хэрхэн гүйцэтгэх талаар хэлэлцсэн өнөөдрийн хуралдаанд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд, Монголын барилгын үндэсний ассоциаци болон иргэдийн төлөөлөл оролцож санал сэтгэгдлээ хэллээ.  

Монголын барилгын үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн н.Энхтөр “Уг төслийг хотын үе үеийн удирдлагууд орхигдуулахгүйгээр ярилцан хэлэлцээд манай ассоциацитай хамтран хэрэгжүүлхээр болсонд бид талархаж байгаа. Бид ашиг олхоосоо илүүтэйгээр Монгол Улсыг дэлхийн түвшний далд бүтээн байгуулалттай болгохыг зорьсон. Төрийн бус байгууллагууд нэгдээд улсад ачаалал өгөхгүйгээр иргэдийнхээ ая тухтай байдлыг бий болгохоор  бид бүхэн санал нийлээд явж байна. Нийслэлийн Засаг даргын  захирамжаар Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх үйлчилгээ бий болгох эрх олгосон байдаг. Тус газрыг нийслэлийн ЗДТГ эзэмшдэг бөгөөд Монголын үндэсний ассоциацитай “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Монголын үндэсний ассоциаци нь 150 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага. Эдгээр аж ахуйн нэгжийн дунд сонгон шалгаруулалт явуулаад уг төслийг “Бүти” ХХК хэрэгжүүлхээр болсон юм. Ажлыг гүйцэтгэгч компани нь зардлаа цэвэр өөрөөсөө гаргаж байгаа. Төслийг хэрэгжүүлснээр нэг ёсондоо ажлын байрыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зэрэг давуу тал ихтэй. Мөн газрын 0 тэнхлэгээс дээш ямар ч барилга байгууламж барихгүй. Иргэдийн яриад байгаа шиг хөшөө, усан оргилуурыг үгүй болгохгүй. Харин ч одоо байгаа ногоон байгууламжийг 10 дахин нэмэгдүүлж, усан оргилуурыг өшөө томсгож, хөшөөг эргүүлэн тавьж, тохижуулна. Энэ ажлыг Монголын үндэсний ассоциацид нэгдсэн аж ахуйн нэгжүүд монголын хөгжил цэцэглэлтэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байгаа” хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн “Бид эхэндээ энэ төслийг эсэргүүцсэн. Э.Бат-Үүл даргын үед “Газар доогуур нэг байгууламж барина. Тус талбайн хоёр талын авто замаар автомашин явуулахгүй болно” гэх ойлгомжгүй зүйл ярьж байсан. Гэтэл саяхан нэг өдөр хашаа барьж, газар ухаад, дээрх байгууламжийг зөөгөөд эхлэхэд оршин суугчид бид маш их бухимдан, эсэргүүцсэн. Харин одоо бол учир явдлыг мэдлээ. Төслийн талаар тодорхой ойлголттой боллоо. Тиймээс хорооныхоо иргэд, хөршүүддээ зөв ойлголтыг өгөх болно. Төслийг хэрэгжүүлж буй та бүхэн ч гэсэн энэ талаарх мэдээллийг иргэдэд дэлгэрэнгүй өгөх хэрэгтэй байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын ирэх 4  жилийн мөрийн хөтөлбөрт иргэдийн амьдрах орчинг сайжруулах бүтээн байгуулалт, ажлыг хийнэ гэж тусгасан. Энэхүү төслийн танилцуулга надад маш их таалагдсан. Зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгэвэл дэлхийн хөгжлийн жишгийн дагуу газар доорх бүтээн байгуулалт болох юм. Харамсалтай нь төслийг хэрэгжүүлэгч компани ажилаа эхлэхдээ алдаа гаргалаа. Хотын төв хэсэг, нийслэлийн А зэрэглэлийн бүсэд бүтээн байгуулалт хийх гэж байгаа хэрнээ тухайн орчны иргэд, нийтийн эзэмшлийн талбайг хүндэтгэсэнгүй.

Мөн иргэдтэйгээ ярьж, санал хүсэлтийг сонсоогүйгээр ажлаа эхлүүлжээ. Тиймээс та бүхэн энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Намайг хотын дарга байх хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэгийн хашаанд нэг ч барилга байгууламж барихгүй. Зөвхөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж ашиглаж болно эсвэл газар доогуурх байгууламж барьж болно гэсэн захирамж гаргасан. Үүний дагуу уг төслийг хэрэгжүүлхийг зөвшөөрсөн.

Тиймээс төслийг хэрэгжүүлэгчид оршин суугчдын тав тухыг алдуулахгүйгээр, тэдний санал хүсэлтийг сонсч дахин надад танилцуулмаар байна. Зөвхөн газар дээрх талбай биш газар доор ч гэсэн нийтийн эзэмшлийн талбай учраас хуулийн дагуу, хамгийн гол нь иргэдийн санал хүсэлтийг сонсч, тэдний саналд тулгуурлан шийдвэр гаргана” хэмээн онцоллоо. Тэрбээр “Автомашингүй гудамж” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл, ТББ, нийслэлийн захиргааны байгууллагаас хамтарсан зөвлөл байгуулхыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ariuka 2017-08-22 04:31:04
    Demjij baina aa
  • Бат-Эрдэнэ 2017-08-18 12:33:10
    Хөгжил дэвшилрүү урагшаа
  • Энхмандах 2017-08-18 10:36:18
    НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа юм бол газрыг нь зарна марна гэсэн юм байхгүй байлгүйдээ, барилга барьж хөшөө этрийг нь авахгүй л юм байна шд
  • dorj 2017-08-18 08:19:58
    https://youtu.be/_uLarCpfsMM
  • Anar 2017-08-18 06:53:59
    Zuw shvv dee Buteen baiguulaltiig demjij bna
  • Зочин 2017-08-18 05:48:24
    Хийж бүтээе гэх нэгэн байхад дэмжих сайшаах нэгэн байлгүй яах уу. Амжилт
  • Тэнэгт 2017-08-18 05:27:13
    Тариины шуналаа арилгаагүй цагт дэлхий мэлхий гэж битгий донгос
  • Дамдин  2017-08-18 04:26:14
    Фонтана маань сайхан болохнээ. Газар эзэмших гэрчилгээ нь ч хотодоо байган бна хэн нэгэн компанид биш.
  • zochin 2017-08-18 03:34:32
    Za boljdee zuv oilgolt ugch iregdiig buhimduulahgvi ajilaa yvuulj surmaar ym
  • Цэрэн 2017-08-18 03:33:29
    Газар доогуур бүтээн байгуулалт УБд бараг бхгүйтэй адилхан шүү дэ. Би хувьдаа дэмжиж байна сайхан зүйл босохнээ
  • Балжаа 2017-08-17 14:44:43
    Далд бүтээн байгуулалт гэж юу вэ. Нөгөө Женкогийн нууц төмөр зам уу.