Ерөө суманд хууль бусаар алт олборлосон компаниар хохирлыг төлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд гол мөрнийг бохирдуулах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зөрчил гарган ашигт малтмалын олборлолт явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийг бүрэн хангуулах, эвдэрсэн газрын тооллого хийх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Архангай аймгийн Цэнхэр, Булган аймгийн Бүрэгхангай, Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын нутаг дэвсгэрт хуулиар хориглосон ойн сан болон усан сан бүхий газарт хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийг албадан нүүлгэх арга хэмжээ авахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлон байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан “Рич Мөнх” ХХК-тай холбоотой зөрчлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн тооцож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.