Зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн барилгын ажлыг өнөөдөр зогсоолоо. “Блю Скай” зочид буудлын ард баригдаж эхэлсэн тус барилга нь зөвшөөрөлгүй, барилга хоорондын зайн стандартыг баримтлаагүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан зэрэг зөрчилтэй учраас үйл ажиллагааг нь хязгаарласан байна.

Энэхүү барилгад мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анх VII сарын 25-ны өдөр очиж, үйл ажиллагаа эхлүүлэхийг хориглон лацдаад явсан  аж. Харин барилгын компанийнхан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн лацыг дур мэдэн авч, барилга угсралтын ажлаа үргэлжлүүлжээ. Үүний дараа мэргэжлийн хяналтын байцаагч нар нийт зургаан удаа тус барилга дээр очиж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Гэсэн ч байцаагчийн үгийг үл тоон үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байсан учраас өнөөдөр барилгыг битүүмжилсэн байна.

Тус барилга нь “Цацал сан” ХХК-ийн захиалгаар баригдаж буй бөгөөд нийт 10 давхар барилга аж.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-18 05:38:35
    Барилгыг нь буулгахгүйгээс хойш битүүмжлээд яахав дээ.авлигаа өгөөд л байшин босдогоороо босно.
  • иргэн 2017-08-17 16:17:22
    батуул замын цагдаагийн баруун урд уулзварын 16 давхар барилгыг буулгуулна гэсэн яасан бэ салга цагаан толгойтоо одоо баригдаад дуусч байна
  • Zochin 2017-08-17 09:02:28
    Zov zov. Yamarch zogsool, nogoon talbai baihgui. Chimgee gej duraaraa avgai galzuurch bna
  • Шударга 2017-08-17 08:46:02
    МХГ үүдэнд Тэнгисийн урд зай ч үгүй газар бариад л байгаа биз дээ.бүгдэд нь шударга үйлчлэх хэрэгтэй
  • Эрка 2017-08-17 08:02:29
    Өөр олон газар бна , шүүхийн шийдвар гарчихаад байхад тоох ч үгүй барьж л бна,1-хороололын НОМИН хороололын хойно ногоон байр,төв замын урд