“Жуулчинд ээлтэй оюутан цагдаа” арга хэмжээ өндөрлөлөө
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газар,  Монголын Оюутны Холбоотой хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг жуулчны улирлын хугацаанд буюу VI-VIII сард их, дээд сургуулийн 30 оюутныг хамруулан зохион байгуулж, өнөөдөр ажлаа дүгнэлээ.

Арга хэмжээний хүрээнд оюутан цагдаа нар нь гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлахын зэрэгцээ тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд  аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж,  гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь ханган ажиллажээ.

Оюутнууд жуулчид ихээр зорчдог гудамж, талбайн 15 чиглэлд 300 хүн/цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж,  нийслэлд зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн чуулга уулзалт, Улаанбаатарын шөнийн гэрэлт гудамж, Үндэсний их баяр наадам, Даншиг наадам-Хүрээ цам-2017 зэрэг гадаад, дотоодын жуулчид ихээр оролцсон арга хэмжээний үеэр ажилласнаар гадаадын иргэд, жуулчидтай холбогдол бүхий хэрэг, зөрчил гараагүй байна.

НАЖГ, НЦГ, НОБГ-аас гаргасан түүх, соёл, Үндэсний их баяр наадам, хэв журам, онцгой байдал, эрүүл ахуйн чиглэлийн товч танилцуулга, зөвлөмж бүхий  25  төрлийн 8600 гаруй  ширхэг эвхмэл танилцуулга, УБ хотын газрын зураг зэргийг түгээж, гадаадын 8752, дотоодын 5658 иргэнд эрх зүй, аялал жуулчлалын  мэдээ, мэдээллээр хангаж, гадаад, дотоодын олон жуулчин, иргэдийн талархлыг хүлээжээ.

Оюутан цагдаа О.Бат-Эрдэнэ, Ж.Анужин нар АНУ-ын жуулчин “Union Pay” виза картнаасаа 36.000 төгрөгийн төлбөр хийхийг андуурч 3.600.000 төгрөг уншуулсан байсныг хэлмэрчилж тухайн АНУ-ын иргэний хохирлыг залруулж өгснөөр жуулчдаас талархал хүлээж, оюутан цагдаа жуулчны улиралд ажиллах ач холбогдолтойг харуулсан байна. Оюутан цагдаа ажилласан гурван сарын хугацаанд гудамж, талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33,33 хувиар буурсан байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газар,  Монголын Оюутны Холбооноос  “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээнд хамрагдан амжилттай оролцсон нийт оюутнуудад талархал хүргэж, оюутан Э.Ундрах-Эрдэнэ /МУИС/, Т.Болормаа /ХААИС/, Г.Номундарь /МУИС/ нарыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Өргөмжлөл, мөнгөн шагналаар, оюутан О.Бат-эрдэнэ, Ж.Анужин нарыг Нийслэлийн Цагдаагийн газраас Талархал, мөнгөн шагналаар, оюутан Э.Уугантуяа, Ж.Төрболд нарыг Монголын Оюутны Холбооноос Манлайлагч оюутан, Манлайлагч залуу алтан медалиар тус тус шагнажээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.