“Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар” хандивын марафон гүйлт болно
Жил бүр зохион байгуулагддаг “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2017” хандивын марафон гүйлт ирэх есдүгээр сарын 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Иймд эрхэм уншигч таныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин тус арга хэмжээнд өөрийн хувь нэмрийг оруулан нэгдэхийг уриалж байна.
 
Энэхүү марафоныг Ахиллис Монгол ТББ, Ариг Банк жил бүр хамтран зохион байгуулдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, спортоор хичээллэх, олон улсын тэмцээнд оролцоход бэлтгэх, санхүүжүүлэхэд шаардлагатай хандивыг босгох зорилготой юм.


 
"Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2015" марафонд нийт 1800 гаруй хүн гүйж, 350 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж, 23 хувийн болон төрийн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцсон. 

"Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2016" марафонд нийт 3052 хүн гүйж, 10,000 гаруй дэмжигч, сайн дурын ажилтнууд оролцож, 32 хувийн болон төрийн байгууллагууд мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хандив өгч, дэмжин хамтран ажилласан юм.
 
Та “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017” марафонд өөрийн хувь нэмрийг дараах байдлаар оруулах боломжтой. Үүнд:
  • Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017 хандивын гүйлтэнд оролцох. Бүртгэлийг Ариг Банкны бүх харилцагчийн өргөөдөөр хийж байна. Мөн та https://goo.gl/pjxeqs линкээр орж бүртгүүлэх боломжтой,
  • Футболка худалдаж авах,
  • Хандив өгөх /Дансны дугаар: ₮- 2100112265, $- 2100112236, дансны нэр: ХОФЕ АНД ПОССИБИЛИТИ, Ариг Банк/,
  • Албан ёсны ивээн тэтгэгч болох,
  • Үзэсгэлэн болон усны цэгийг ивээн тэтгэх /Үзэсгэлэн болон Усны цэгт асар түрээслэн оролцох 1 асрын түрээсийн үнэ- 100,000₮.



Уншигч таныг амралтын нэг өдрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо гүйж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ гэдэгт найдаж байна.
 
Марафоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ариг Банкны 70133060 (24/7) утсаар, мөн Ариг Банкны харилцагчийн өргөөдөөс авах боломжтой.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.