Ерөнхий зориулалтын агаарын хөлгийг монголдоо угсарч эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрээр “АН-2-ыг шинэчилж, ОХУ-тай хамтран ТВС-2МС агаарын хөлгийг угсарснаар хөдөө аж ахуй, гал түймэртэй тэмцэх, онцгой байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглах бөгөөд энэ ажлыг ЗТХЯ-аас бодлогоор дэмжиж, хэрэгжүүлнэ” хэмээн хэллээ.

Ингэснээр өөрсдийн дотоод нөөц бололцоо, материаллаг баазаа зөв зүйтэй ашигласны үр дүнд орлогоо тогтмол нэмэгдүүлэн ажиллаж байгаа хэмээн албаныхан мэдээллээ.

Мөн Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг Монгол Улсад хөгжүүлэх” бодлогын хүрээнд ОХУ-д үйлдвэрлэгдсэн АН-2 маягийн агаарын хөлгийн эд анги, хөдөлгүүрийг өөрчилж, шинэчлэхээр ажиллаж эхэлжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын инженер, мэргэжилтнүүдтэй хамтран 2 агаарын хөлөгт задаргаа хийж, угсарч эхлээд байна.



ТВС-2МС маягийн Ерөнхий зориулалтын агаарын хөлгийг Монголд угсарснаар зардал бага бөгөөд Монгол инженер техникийн ажилтнууд гадны улс орны мэргэжилтнүүдтэй туршлага солилцож, чадавхижих ач холбогдолтой юм байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УБ 2017-08-17 06:30:59
    Сайн, маш сайн байна
    182.160.4.110
    Мэдэгдсэн Хариулах
  • аххх 2017-08-17 05:19:12
    нөгөө унадаг онгоц уу
    202.55.191.102
    Мэдэгдсэн Хариулах
    • Батаа 2017-08-17 10:04:24
      Онгоцны биш Орос нисгэгчийн алдаа
      202.170.68.38
      Мэдэгдсэн Хариулах