Налайх дүүргийн гол замуудыг дөрвөн эгнээ болгон шинэчилжээ
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна. Тус замын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан юм.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 99 хувьтай байгаа бөгөөд хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна. Хуучин 2 эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3м өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг бүхийн иж бүрэн замын ажлыг хийж хугацаанаас нь өмнө дуусгажээ.

Эдгээр замууд нь 1970-аад онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас бүхэлдээ эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаад байсан юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-17 06:31:36
    Оргилын Ганбаа гишүүн Баянголд 1,4км зам 800000 саяар тавьсан гэтэл Налайхын 1,3км 2,8 тэрбум гэж байна арай дэндүү юу гайгүй юу Батболд даргаа
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-17 06:29:08
    0,2-1 км зам зассанаа л яриад байх юм гэтэл хедее тавьсан замууд нь хэдэн арван кмээр эвдрээд л байх юмщ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах