Орон нутагт гангийн үнэлгээ хийнэ
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Нэгдүгээр ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтох ахлан Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудад ажиллах бол хоёрдугаар ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад тус тус ажиллах юм.

Ажлын хэсгүүд орон нутагт гангийн үнэлгээ хийх, Онцгой комиссын үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах,  мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шалгах, хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах юм.

“Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг энэ сарын 16-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-17 10:25:14
    Гангийн үнэлгээ ч биш л дээ.Эрсдлийн үнэлгээ гэвэл арай дээр ойлгогдох юм биш үү
  • иргэн 2017-08-17 09:26:35
    Уул уурхайгаас болж монгол улс усгүй болж байна.2050 он гэхэд Монголын газар нутгийн 70%нь цөл болох тухай олон улсын байгууллагын судалгаа бий