ОУХМ Э.Халиунболд дэлхийн наадмаас хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Лос Анжелес хотод Дэлхийн Цагдаагийн Спортын их наадам үргэлжилж байна. Уг наадамд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчид амжилттай оролцсож байгаа билээ. Тэмцээн эхэлсэн өдрөөс хойш оролцож буй бараг бүх төрөлдөө медал хүртээд байгаа тамирчдын цувааг үргэлжлүүлсэн үйл явдал тэмцээний сүүлийн өдрүүдэд ч тохиосоор байна.

Тодруулбал өчигдөр Глен Хеленд болсон мотокроссын “OPEN PRO” ангилалд Нийслэлийн Цагдаагийн Газар, Хүч Спорт Хорооны тамирчин Э. Халиунболд хүрэл медал хүртсэн байна. Э.Халиунболд өмнө нь уг тэмцээнээс алт, мөнгөн медал хүртэж байсан юм.

Уг тэмцээний тухайд 70 гаруй орны 10000 гаруй тамирчид спортын 60 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог тэмцээн юм. Манай улсыг төлөөлж оролцож буй “Хүч Спорт Хороо”-ны шигшээ баг жудо бөх, буудлага, мотокросс, хүндийг өргөлт, сонгомол болон чөлөөт бөх, дугуйн спорт, жиү жицү гэсэн төрлүүдэд одоогийн байдлаар медал аваад байгаа юм. Дэлхийн Цагдаагийн Спортын их наадам өнөөдөр өндөрлөнө.
 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ania 2017-08-17 07:38:12
    Монгол улсын нэрийг Дэлхийн тавцанд мандуулж өөрийнхөө туршлагыг хуримтлуулж буй тамирчиддаа тэр дундаа Э.Халиунболдод баяр хүргэж эрүүл энх, аз жаргалыг хүсье ...