Ерөнхийлөгч өө, төмөр замын асуудлаа яаралтай шийдээрэй
Өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн хамгийн урт үргэлжилсэн замын түгжрэл Монголд байдаг талаар fronteranews.com мэдээлж байсан. 60 гаруй километр урт үргэлжилсэн тэр түгжрэлийг үүсгэгч нь нүүрс ачсан ачааны машинууд хэмээн бичиж байв. Тэгвэл энэ удаад энэ түгжрэл дахин үүсжээ. Гэхдээ дээд амжилтаа эвдэхээр буюу 160 км замын турш үргэлжилсэн түгжрэл бий болжээ.

Гашуун Сухайт боомтоор нэг бүр нь 100 тонны даацтай шланз автомашин Таван толгойгоос нүүрс тээвэрлэн Ганц мод боомтыг зорьдог. Харин саяхнаас жолооч нар 250 км замыг 10 хоног туулах шаардлага тулгарчээ. Учир тэнд  дэлхийн хамгийн урт түгжрэл үүсэж,  гацжээ. Таван толгойгоос Ганц модны боомт хүртэлх 250 км замын 160-т нь түгжрэл үүссэн тухай жолооч нар мэдээлж байна. Иймээс өчигдөр жолооч нар хил хааж, тайван жагсаал хийжээ. Монголын жолооч нар хилээр хориотой эд зүйлс гаргахын завдсан гэдэг үндэслэлээр хилийн шалгалтыг улам чангатгасан байна. Ингэснээр жолооч нар 250 км замыг 10 хоног туулах шаардлага тулгарчээ. Нэг машиныг 30-40 минут шалгаж, маш их цаг алдаж байгааг тэд мэдээлж байна.

БНХАУ Монголоос авах нүүрсний хэмжээгээ огцом нэмэгдүүлсэн учраас цаашид ч энэ байдал үргэлжлэхээр байна.  Тэгэхээр эрхэм Ерөнхийлөгч та  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа ярьж эхлүүлсэн  төмөр замын ажлаа ажил хэрэг болговол яаж байна.  Хамгийн сүүлд та Төмөр замын өмнө нь гаргасан ТЭЗҮ дахин гаргаж ярина гэдгээ мэдэгдсэн.  Гэхдээ яригдсаар энэ асуудал арван жилийн нүүрийг үзэх гэж байна. Үр дүнд 6000 гаруй жолооч Хятадын хилийн боомтын ажилчдын аясыг даган намилзаж байна. Тэдэнд өөр сонголт байхгүй. Гэвч энэ бол хэдхэн жолооч нарын асуудал биш гэдгийг Ерөнхийлөгч та надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз. Нэгэнт урд хөршид бид урт хугацаагаар нүүрс нийлүүлэх учраас төмөр замын асуудлаа яаравчлуулах хэрэгтэй байна. Яг одоо бол төмөр зам шиг жирийсэн ачаа тээврийн машинууд урт удаан дарааллаа хүлээн Монгол Хятадын хилийг “манаж” байна.

Яагаад бид нүүрсээ дэлхийн жишгээр хэд дахин бага үнээр борлуулж байна вэ? Төмөр замгүй. Нэгэнт далайд гарцгүй учраас бид дэлхийн стандартаар ажилладаг төмөр замтай болох хэрэгтэй. Үгүй бол бид нүүрсээ урд хөршид “цайны мөнгөөр” өгсөөр байх болно. Иймээс эрхэм Ерөнхийлөгч таны хүч хүрвэл улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлыг тас цохиж, төмөр замын асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ochir 2017-08-19 00:45:47
    Өргөн төмөр замыг заавал яаралтай бариарай. Амжилт ерөнхийлөгчөө. Улсын ааваа
  • Зочин 2017-08-18 14:06:07
    Баттулгыг төмөр зам барина гэж идсэн мөнгөө гаргаж Төмөр замаа барь гэсэн үг. Идсэн хүн нь Баттулга өолохоор ерөнхийлөгчид хамаатай л байж таарах нь дээ
  • зочин 2017-08-17 06:43:06
    женко идсэн менгее одоо гаргах байлгуй.
  • Ard 2017-08-17 06:02:22
    Ard tumnii toloo bish ungaah ajil hj bna ! Battulga icheesee
  • Kk 2017-08-17 04:24:49
    Jenco tumur zamaa bariach 10 jil yarilaa
  • зочин 2017-08-17 03:26:50
    Ерөнхийлөгчийг идсэн төмөр замын мөнгөө буцааж өг гэсэн үг юм уу, Гарчигаас нь тэгж ойлголоо,
  • Эрдэнэс таван толгой ХК 2017-08-17 02:22:48
    Гэтэл энэ онд манай "мэргэжлийн" Засгийн газраас нэг мэргэжлийн бус шийдвэр гаргасан. Одоо байгаа авто замыг дагуулан дахиж 1 автозам барих шийдвэр гаргасан. ...
  • akaa 2017-08-17 02:16:20
    ene n erunkhilugchid yamar khamaatai ve