Гамшгийн үед түр цугларах цэгийн тэмдгийг байрлуулж эхэллээ

“Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн зорилтот хороод болон нийслэлийн түвшний 4 байгууллагын гадна  Гамшгийн үед түр цугларах цэгийн тэмдгийг байрлуулж эхэллээ.

Одоогоор түр цугларах цэгийн тэмдгийг төсөл хэрэгжиж байгаа Хан-Уул дүүргийн 12 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны байрны гадна байрлуулаад байгаа аж. Өнөөдөртөө багтаан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар, Баянзүрх дүүргийн 19 дүгээр, Налайх дүүргийн 5 дугаар, Багахангай дүүргийн 2 дугаар, Багануур дүүргийн 5 дугаар хороод болон нийслэлийн түвшний төслийн зорилтот байгууллагуудын байрны гадна аюулгүй талбайд байрлуулах юм байна.

“Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас олон улсын стандартад нийцүүлэн гаргасан зургаар “Алтан бэрх” ХХК  уг тэмдгийг үйлдвэрлэжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.