"Төрийн түнжин хагарч болохгүй"
“Xонх”-ын С.Цогтсайхан. Нэртэй сайн нийтлэлч, сэтгүүлч байв. Ардчиллын он жилүүдэд дууч нь болж явсан түүний тэртээ 1998 онд бичсэн “Төрийн түнжин хагарч болохгүй...” нийтлэл бий. С.Цогтсайхан энэ нийтлэлдээ Г.Бошигтод яагаад Улсын их дэлгүүрийг хувьчлахгүй байгаа тухай, “Сэргээн босголт” банкийг яагаад “Голомт”-д нийлүүлсэн талаар, малыг газрыг хувьчлахын өмнө, хувьчилсны дараа яах тухай... гээд тухайн үеийн улс төр, нийгмийн гол асуудлуудыг “цаадах”-тай нь уудлан бичсэн байдаг. Тэрээр нийтлэлээ “Намууд хагаралдаж болно, харин төрийн түнжин хагарч болохгүй...” хэмээн төгсгөсөн нь бий. Үүнийг сөхөн дурсахын, жишээлэн авсны учир гэвэл өнөөдрийн Монголын улс төрийн ч гэдэг юм уу, нийгмийн ч гэх юм уу, өрнөөд байгаа үйл явдлууд сануулаад байгаа хэрэг.

Төв аймгийн мөрдөнд очиж ахлах зөвлөхтэйгээ уулзсан Ерөнхий сайд хууль зөрчсөн тухай АТГ мэдээлэл хийв. Дараахан нь Төрийн тусгай хамгаалалтын газраас АТГ-ыг хууль бусаар бичлэг хийж олон нийтэд цацсаныг Тагнуулын ерөнхий газарт шалгуулна гэж мэдэгдэв. Зарим хүнд иймэрхүү бие биетэйгээ хэмлэлдсэн, толхилцсон мэдээллүүд сонирхолтой байж болох. Гэвч сонирхохоосоо илүүтэй айдас дагуулж мэдэх хэмжээнд оччихов бололтой. Авлигатай тэмцэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар... төрийн эд эсүүд. Хууль хэрэгжүүлэгч, биелүүлэгч хүчний байгууллагууд. Эд бие бие рүүгээ чулуу шидэж эхлэв. Зүй нь тэд нэгэн туган дор явах учиртай тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Гэвч тэгсэнгүй. Энэ яагаад ч сайн үр дүнгүй. Гадаадын олон улс орны жишээ үүнийг нотолсоор ирсэн. Одоо ч ийм жишээ давтагдсаар байна.

С.Цогтсайхан агсны хэлснээр намууд хагаралдаж болно, төрийн түнжин хагарч болохгүй билээ.


Б.ДАМДИН-ОЧИР
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • РАВСАЛ 2014-08-10 06:41:14
    АЛЬ АЛЬ НЬ БҮТЭХГҮЙ ХУЛГАЙЧУУД АРД ТҮМЭН ОЛОНХИ ШҮҮ АЛТАНХУЯГАА, БАТТУЛГАА, МИЕЭЭ
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • РАВСАЛ 2014-08-10 06:41:14
    АЛЬ АЛЬ НЬ БҮТЭХГҮЙ ХУЛГАЙЧУУД АРД ТҮМЭН ОЛОНХИ ШҮҮ АЛТАНХУЯГАА, БАТТУЛГАА, МИЕЭЭ
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-08 13:23:54
    ene bol suirliin temdeg shuu.
    173.206.235.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-08 07:07:51
    ТТХГазар ч шившигээ чирлээ дээ, Монголчууд ийм үйлдэлийг #бууны нохой# гэдгийм даа
    202.179.29.1
    Мэдэгдсэн Хариулах