Зайсангийн аяллын замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Үүний дагуу Хан-Уул дүүрэг, Зайсангийн уулзвараас Ар зайсангийн гудамж хүртэлх замын өнгө хэсгийн хучилтын ажил хийгдэж байна.

Зорчих хэсэг нь 7 метр, явган хүний зам нь 4.5 метрийн өргөнтэй, шинэ авто зогсоол бүхий тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна.



Богд хан ууланд явган аяллын гурван чиглэл байдгаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээт юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000-10000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг.

1975 онд баригдсан тус замд нэг ч удаа засвар шинэчлэл хийгдээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар аялах, ил задгай бие засах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм.

 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аялагч 2017-08-16 09:35:12
    Явган аялагчдад зориулсан цэвэрхэн жорлон, хувцас солих амрах газар, жижиг үйлчилгээ бүхий зогсоол хэрэгтэй бн. Явган зам дагуу км заасан тэмдэг, маршрут зурах ...
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • gg 2017-08-16 09:29:37
    neg musun duguin zam ywgan hvnii zam us zailuulah hooloigoo martalgvi shiidchvvl
    43.242.242.32
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-08-16 09:13:37
    sain l b na gehdee zaana ni ene zamaar dalimduulj oorsdiin zuwchuulsan mongoor barisan barilguudruugaa l zam tawisan b na lee dee, odoo yaltai bilee
    66.181.181.83
    Мэдэгдсэн Хариулах