Монголд 40-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын зарим сайд нараас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа тухай болон бусад асуудлаар мэдээлэл сонссон юм. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
 
-Багшийн хөгжлийн тухай хуулийг судлах ажлын хэсэг байгуулах шаардлагатай-

 
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн асуудлыг хөндлөө. Тэрбээр Багшийн хөгжлийн тухай хууль бол багшийн хөгжлийн эсрэг хууль болсон бөгөөд Боловсролын хуулиар хүрсэн төвшингөөс буусан олон заалт байгааг дуулгав. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон салбар яамны холбогдох хүмүүсийг оруулан ажлын хэсэг байгуулж ажиллахыг хүслээ. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төрийн нэгдсэн бодлого дутагдаж байгаагаас болоод энэ салбарын өдөр тутмын үйл ажиллагаа хүндэрсэн. Бид зүгээр л боловсролын материал техникийг хангадаг яамтай болчихоод байна. Цаашид боловсролын эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Боловсролын, Дээд боловсролын, Технологийн, Инновацийн тухай хуулийг өөрчилж, дипломны хүмүүсийг л бэлтгэдэг байдлаасаа татгалзаж боловсон хүчний бодлоготой болох эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн Боловсролын салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирж байгаа оюутны дотуур байрны асуудал, харьяалал харгалзахгүй оюутны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг болох, дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлуудыг анхаарах хэрэгтэй” гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Бид боловсролын сайд хэд хэдэн асуудлаар чиглэл өгсөн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө оюутны төлбөрийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртээ хатуу зогсоорой гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт, цэцэрлэгийн асуудлыг анхааралдаа онцгойлон авч шийдвэрлэх чиглэл өглөө. Монгол Улсын нийт хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахын тулд өмнөх Засгийн газар хүүхэд харах үйлчилгээг гаргасан. Гэвч энэ ажлыг хүчингүй болгочихсон. Үүний оронд шинэ цаг үетэйгээ нийцсэн шийдэл гаргаж ирэхгүй байна. Гуравдугаарт, хувийн дунд  сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийн асуудал хяналтаас гарлаа. Монгол 40-50 сая төгрөгийн төлбөртэй сургууль байна. Тиймээс Ардчилсан намын бүлгээс хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хуулиар зохицуулах ёстой гэдэг байр суурийг гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ чиглэлийн хуулийг оруулж ир гэдэг шийдвэрийг салбарын сайдад нь хүргүүлсэн" гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dsn 2017-08-25 17:25:30
    unetei surguuliudiin ezd n tanai l namiin erh darhtai humuus bdagdaa ,uuniig ta nar uursduu l shiideechdee!
  • иргэн 2017-08-18 05:40:45
    ДС төлбөрөө хязгааргүй нэмж болдог их дээд сургууль болдоггүй нь ямар учиртай вэ? харин эсрэгээрээ баймаар юм. хувийн ДС, цэцэр-йн төлбөрт хязгаар тавья
  • Elbegee novsh 2017-08-17 10:58:51
    Yu zaadagtaa ingej ih tolbor abdag bnaa novshnuud
  • Зочин 2017-08-17 06:06:55
    С.Эрдэнэ- Гурван Таиир дунд сургууль. Элбэгдорж -Америк сургууль, Зориг ( Монгол шуудан)- International School.... Энэ жагсаалт их урт шүүк!
  • Ard 2017-08-17 06:03:52
    Hudlaa jujiglehdee sain yumaa AN - namiin nuhduud
  • АН 2017-08-17 04:05:35
    Лаларууд минь та нарын vед ийм л байсан шvv худлаа шаацгаахаа болиод алга болцгоогоорой нохойнуудаа
  • Sony 2017-08-17 01:43:07
    Хувийн том цэцэрлэг сарын сая тогрогний толбортэй, их хурлын гишуудийн , томоохон хоронгожсон айлын хуухдууд л зорьж очдог
  • Soongo 2017-08-16 23:56:19
    Одоо мэдэж байгаа юм уу, зөндөө л ийм сургууль байгаа шүү дээ, эцэг эхчүүдийн сонголт хамаагүй шүү, мөнгөтэй хүн юугаа хийнэ мань мэтэд ямар хамаа байна,
  • zochin 2017-08-16 19:09:54
    Ardchillinhnii barag bugdiinh ni huuhduud ter unetei surguulid surdag biz dee.MANam garsan chini suid bolood l yum hiideg ulsuud bolchihoj gene.
  • Erdene 2017-08-16 18:58:14
    Төр хувийн хэвшлийн ажил руу дайрахыг уриалж байдаг ардчилсан нэртэй коммунистууд юу гэж солиороод байнаа нэртэйгээр нь бүх юмны үнийг тогтоогооч
  • Zochin 2017-08-16 17:56:11
    4 jiliin bachelor diplomiig hed honogiin surgaltiin setificatenii dor oruulah gd bdag bolj. Bachelortoi hunees sonin sonin A5 sertificate nehehee bolih heregtei...
  • Зочин 2017-08-16 16:47:59
    Сайн байна. За та минь, тэрэнд нь хүүхдээ сургах гээд төлбөрийг нь 0 болгож өг гээд дайрчихав даа.
  • АН больж уз та нартай та наргуй МАН ажла 2017-08-16 15:37:14
    АНы Энэ хэдэн лойдоруудын ажил хийнэ гэж хаашаагаа харсан юм байдгийн МАН дэргэд нь ажлын дуртээ улсууд. АНы ганц чаддаг юм нь булт булт усрэх
  • irgen  2017-08-16 15:13:16
    зөв өө зөв
  • Иргэн 2017-08-16 13:38:52
    Нам нь засаг барихаа байгаад Зандан хүүхдийнхээ төлбөрийг барахаа байж дээ. Түүнээс хувийн сургууль чинь төрийн боловсролын зардлыг их хөнгөлж байгаа шүү
  • Зайл малнууд 2017-08-16 13:34:37
    Энэ тэнэг гарууд амаа хумхиад зайлаа. Энэ балай юмнуудаас тэнэг хүн энэ дэлхий дээр байв гэж
  • zochin 2017-08-16 13:33:44
    tanai hvvhed surdag shvv dee etseg ehiinhee hurald suuj baildaa tegeed l buruu zorvv yum yariad bh yumaa
  • Ариунболд 2017-08-16 11:44:40
    Хувь хүний сонголтыг орхио. Бид социализмд байгаа биш шүү. Яасан энэ нөхдүүд хүүхдээ оруулах гэсэн чинь үнэтэй оригоод болохгүй болохоор хүчээр үнийг нь буулгах...
  • зоригт 2017-08-16 11:44:19
    яармагт бай Британийн сургуулийн үнэ талийсан...
  • АРАЙ ДЭНДҮҮ ТАТАН БУУЛГААРАЙ 2017-08-16 10:49:42
    Чанар нтр нь худлаа гарууд
  • z 2017-08-16 10:33:18
    Harin ch uniig ni chuluutei tavij bj chanartai surgaltiig avna shdee. Hyamdhan bolohoor chini hun bolgon surah geed, diplomnii golnuud l turj baigaa.
  • БИ 2017-08-16 10:07:45
    ёооё ямар тэнэг юм бэ? харин ч үнэтэй болгож ҮНЭ ЧӨЛӨӨЛӨӨЧЭЭ!!! ХҮҮХЭДЭЭ ЯМАР СУРГУУЛЬД ХЭДЭЭР СУРАЛЦУУЛАХ НЬ ТӨР ГУАЙ ЧАМД ТҮЙ Ч ХАМААГҮЙ ШҮҮ
  • иргэн 2017-08-16 09:37:42
    Зайсангийн Америк сургуулийн төлбөр лав 22 сая төгрөг
  • po 2017-08-16 09:09:41
    20k ghr 50say mon ymaa
  • ЗОЧИН 2017-08-16 09:06:51
    2012- 2016 ОНД ТА НАР ЭНЭ ЯРЬЖ БАЙГАА ЮМНЫХАА ЯГ ЭСРЭГ АЖИЛ ХИЙСЭН,,,, ОДОО НЭГ ИХ ЮМ ХИЙДЭГ ХҮМҮҮС БОЛООД ЯАХАВ ЭЭ, ЛУЙВАРЧИНГ ЧИНЬ БҮГД МЭДНЭ
  • zochin 2017-08-16 08:49:11
    tanai hvvhed surdag sh dee
  • zochin 2017-08-16 08:46:39
    manai hvvhedvvd surdag sh dee meddeggvi yum uu daa haashaa yum bee etseg ehiinhee hurald suuj bai