Энэ онд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалтыг батална
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ. Тодруулбал,
  • “Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл,
  • 2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай,
  • Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай,
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай,
  • Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Үүний дараа Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн гадаад томилолтын талаар, Гадаад харилцааны сайд Израиль Улсад хийх айлчлал,  Зүүн ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцох тухай Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-16 08:44:32
    хувьчлахаар бүтээгдэхүүн үйлчилгээний чанар нь муудаад, үнэ нь өсөөд, ажилтнууд нь цомхотголд орж, ажилгүйчүүдийн тоо нэмэгддэгийг 1992 оноос хойш харлаа
  • klm 2017-08-16 07:42:52
    xuvchilsaar baigaad udaxgui oron nutgaa tasdan xuvchilj mongo olondoo.xuvchlal bol ard tumnii esreg gemt xereg shuu