АШУҮИС-ийн системд хууль бусаар нэвтэрч, оюутнуудын дүнг засчээ

Ховд аймгийн харъяат “Б” гэгч нь шунахайн сэдэлтээр бусадтай үгсэн тохиролцож, оюутнуудын голч дүнг засварласан хэрэг гарчээ. Тодруулбал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй АШУҮИС болон тус сургуулийн Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгийн салбар сургуулиудад суралцдаг оюутнуудын голч дүнг засварласан байна.

Засгийн газраас олгодог оюутны тэтгэлэг 70000 төгрөгийг авах шалгуур үзүүлэлтийг хангуулж тэтгэлэг өгч, улирлаар тооцон олгодог тэтгэлэгийн нэг сарын тэтгэлэгтэй тэнцэх мөнгийг авдаг болохыг тогтоож, “Б” гэгч нь нийт 12 оюутны голч дүнг засварлан тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангаагүй оюутанд тэтгэлэг олгуулан улсад 3.360.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Уг хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Алба илрүүлэн шалгаж байна.
 

П.ГОО

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • B 2017-08-16 17:02:16
    50, 60 tug хэргийг дор не тогтоогоод баривчлах юмаа 50,60 тэрбумхэргийг эзэн на байхад с болдоггуй!!! Шударга ес уу?
  • иргэн 2017-08-16 07:13:52
    монголд унэн юм гэж байна уу эрх биш ухэх терех нь унэн байгаа байгаа даа л гэж бодохоос
  • Би 2017-08-16 07:00:26
    Анагаахад ийм юм байж болох уу? Ямар эмч нар төрөөд байгаа нь ийм учиртай юм байж дээ