Өмнөговьд шилжилт хөдөлгөөнийг  гурван жилээр хориглолоо
Өмнөговь аймагт малын шилжилт хөдөлгөөнийг гурван жилийн хугацаатай хоригложээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 -ын "А" дахь заалт, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.5.4 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.

Учир нь мал амьтны гоц халдварт өвчин буюу шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт улсын хэмжээнд зүүн болон төвийн бүсийн ихэнх аймгуудад гарч дэгдэлт буурахгүй байгаагийн улмаас дээрх шийдвэрийг гаргасан аж. Ингэхдээ бусад аймгуудаас мал худалдан авах, тууварлах замаар өөрийн аймагт мал оруулж ирэхийг энэ сарын 12-ноос гурван жилийн хугацаатайгаар хориглосон байна.

Холбогдох албаныхан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн мал амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа аж.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-16 09:19:40
    Зэргэлдээх аймгуудын хэдэн мал нь шуурганд уруудаад ч юмуу эсвэл шилрээд ороод ирвэл, тэрнийг зогсоох хүн амьтан Өмнөговьд байгаа л юм байхдаа?
  • z 2017-08-16 09:18:37
    he he harin tiin albaar ingej bichdeg bhoo
  • иргэн 2017-08-16 07:11:18
    пгоо мал гарчигаа яаж тавьж байнаа хуний тухай юм байх гэж уур хурсэн чинь малын тухай юм байна л даа муу мал чинь хун малаа ялгахгуй болж дээ гэж еерийгее бодо...