“Ажилдаа ирж байна уу, зүүн эргэж чадахгүй л явна”

Энэ бол өчигдөр ард түмний дунд үүссэн нөхцөл байдал. Олон ч хүн зүүн эргэлтийн учрыг олох гэж бухимсан байж таарна. Би тэдний нэг. Хувьдаа унаа тэрэгтэй улсын тухайд зүүн эргэх нь тэгтлээ бухимдах зүйл биш байсан байж мэднэ. Хичээл сургууль эхлээгүй болохоор тойрч, тойрч явсаар ямар нэг байдлаар  төв замыг гаталсан байж таарна.

Харин улсын унаатай жирийн иргэд чиглэл маршрут нь өөрчлөгдсөн автобусныхаа учрыг олохгүй  өглөөгүүр автобусны буудал бүхэн дээр ямар чиглэлийн унаанд суу­вал зорьсон газраа хүрэх эсэ­хээ бие биеэсээ сураглан  хэ­сэг бужигнаад авсан. Миний тухайд өглөө бүр “Зайсан-Дэнжийн мянга” чиглэлийн  автобусанд суусан л бол 40 минутын дараа ажлынхаа үүдэнд шахам буудаг байлаа.

Гэтэл  өчигдөр энэ чиглэлд автобус үйлчлэхээ больсон төдийгүй зүүн тийш эргэхийн тулд Улиастай, Дүнжингарав- Шаргаморьтын автобус дамжиж явсаар   бага үдтэй уралдан сая нэг юм ажилдаа ирлээ.  Ингэж хэлэхээр зарим хүн таксидахгүй яасан юм гэх байх.  Өдөр бүр таксидаж чадахгүй болохоор  яалтай билээ.

Таксидлаа гэхэд  зүүн эргэх боломж  хайн үхэр шиг чигээрээ явсаар баруун дөрвөн зам орж таарах байх. Мөнгө ч урсана.  Тиймээс  Хан –Уул дүүргээс шулуун яваад 100 айл хүрэх автобусны  маршрут бий болгож өгөөч хэмээн нийслэлийнхнээс хүсэх байна.  Ер нь зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх зам  бол Улаанбаатар хотын ачаалал бага үүрдэг хэсэг.  Автобусууд нэгдүгээр эгнээгээр зорчдог тул тэр бүр түгжирч  гацаад байдаггүй. 

Нөгөөтэйгүүр, төв замаас зүүн эргэдэг хэдхэн газар бий.  Цэцэг төв,  Сүхбаатарын талбай, Багшийн дээд, Бөхийн өргөө ингээд л болно. Эднээс хамгийн их ачаалал үүрдэг нь Цэцэг төв, Багшийн дээд, Бөхийн өргөө. Эл урсгалыг хааснаар  төв замын ачаалал буурна гэдэг юу л бол.

Харин ч цагийн цагт таг гацчихсан  байдаг зүүн дөрвөн замаас “Бөмбөгөр “ худалдааны төв чиглэл, Дүнжингараваас Сансар чиглэлийн зам  ачааллаа даахгүйд хүрэх бус уу.  Э.Бат-Үүл дарга  өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотын  төв зам дагуух ачааллыг багасгах үүднээс  хэдэн газарт уулзвар, гэрлэн дохиог шинээр бий болгосноор асуудал ерөнхийдөө шийдэгдсэн гэж дүгнэж  болно. 

Үнэн хэрэгтээ  улаанбаатарчуудад энэ асуудлыг шийдэх цорын ганц зам буй. Тэр нь давхар зам эс бөгөөс метроны шугам тавих асуудал билээ. Олон ч жил ярьж  байгаа. Түүнээс  зүүн, баруун тийш эргэх асуудлыг мухардалд оруулснаар замын ачаалал багасна гэдэг юу л бол. Хэдхэн хоноод хичээлийн шинэ жил эхэлнэ. Жирийн үедээ ачааллаа даахгүйд хүрдэг автозам маань хүүхэд багачуудын хичээл жигдэртэл юу болох нь ойлгомжтой.

Аягүй л зүүн тийш эргэх гэж мунгинаж явсаар  их урсгалд хөвөн баруун эргээд гэртээ ирсэн байх вий дээ. Швед улсын туршлага юм гэнэ лээ. Авто замынхаа урсгал, ачааллыг нэгэн зууны өмнө шийдэж, хотынхоо хөгжлийг түүндээ уялдуулж хөгжсөн улсын амьдралаар  хот төлөвлөлтгүй явж ирсэн мань мэт  амьдрах гэж зүтгэхийн хэрэг байгаа ч юм уу, хэн мэдлээ. Түүний оронд байгаа нөхцөл байдал дээрээ асуудлыг шийдэх гарц хайсан дээр санагдана.

Тухайлбал, дугаарын хязгаарлалтыг нэг бус хоёр өдөрт хамруулбал яасан юм. Долоо хоногт нэг өдөр улсын унаандаа сууж болоод байгаа ард түмэн хоёр өдөр автобусаар зорчин, алдагдалд ороод байгаа автобус баазуудыг авраад зогсохгүй агаарын бохирдлыг багасгахад тэр хэрээр нэмэр болох нь мэдээж. Тэгэхгүй бол зөвхөн баруун эргэн гэр рүүгээ буцаад  явчих гээд  хэцүү байна,  хотын удирдлагууд аа. 

Мөн туршлага бүхэн амьдрал дээр биеллээ олж, амжилт дагуулдаггүйг Монгол Улсад хэрэгжүүлсэн мөн ч олон туршлага харуулсан даа.  Туршлага судлах гээд явах бүрийд улсын төсвийн  хэдэн төгрөг  хэдэн арван саяараа  урсах нь бий. Ганц хүн яваад судалчихдаг туршлага гэж байдаггүй. Швед  хүрэх нэг хүний онгоцны тийз ирэх очихтойгоо нийлэн 2.5 сая. Арван хүнтэй ажлын хэсэг явсан байлаа гэхэд 25 сая. Дээр нь зочид буудал, хоолны зар­дал гэж бий. Ингээд бодо­хоор  хүн ам цөөн жижиг сумын төс­вөөр зүүн тийш эргүүлэхгүй байх турш­лагыг  судлаад иржээ.

Үүнээс гад­на амьдралд нийцэхгүй нь гээд хүчин­гүй болбол яана.  Маргаашаас  маш олон жолооч дүрмийн алдаа гар­ган, оноогоо хасуулж, торгуулах нь дам­жиггүй. Хөдөө гадаа гэлтгүй, зурагт үзэж мэдээлэл аваагүй  жолооч нар зүүн эргэх гэж байгаад балар­на. Тэр бүхнийг бидний алдаа гээд тор­гуулийг нь нөхөн олгохгүй нь лавтай. Энэ мэтчилэн  зүүн тийш эргэхийг өөр өнцгөөс, ард түмний нүдээрг харвал асуудал их байна шүү, нөхөд өө.

Монголын мэдээ
Ч.Чулуун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эргэдэггүй гар 2017-08-28 11:25:08
    зөв зүйтэй зүйл судалсан байна. юутай ч таарсан судалгаандаа үнэнч байгаарай ха ха малнууд
  • zorro 2017-08-22 17:14:05
    Daraa ni Baruun ergehiig bas horiglochih tegeed daraa ni chigeeree
  • Daagii 2017-08-17 05:46:58
    Үнэхээр хэцүү байна. Ажилдаа ирэхдээ, гэртээ харихдаа зүүн эргэдэг хүмүүс яах юм бэ? Өчнөөн км замаар тойрч явах ёстой юу? Хүмүүсийн амьдралыг хялбаршуулаачээ.
  • Зочин 2017-08-17 03:18:25
    Гадаадын туршлага гэхээсээ Улаанбаатарын иргэдийнхээ саналыг сонсоод зөв шийд гаргаачээ. Зүүн 4 зам 2 өдөр таг яах вэ?
  • Бат 2017-08-17 02:49:14
    Одоо яалтай билээ хотын түгжирэлийг л багагасгах гэсэн арга шүү дээ
  • Zochin 2017-08-16 18:09:19
    1 udur yavdaggyu, zuun ergedeggyu mashiniig heden 10 sayar avaagyu,esve buten jiliin tatvar tulmuurgyu baina. Hiij chadmaargyu bol ajlaa ugch surah heregtei.
  • зочин 2017-08-16 16:05:06
    Муугтйн гай олонд гэдэг,эртхэн Батболдыг огцруулая
  • иргэн 2017-08-16 10:29:29
    1-р сургулийн хажуудах зам 1 урсгалтай болсоныг өглөө мэдэж Цэцэг төвийн уулзвараар төв замд орж 1-р сургууль орох гэж Бөмбөгөр-хүнсний1-төв шуудан гээл тойрлоо...
  • er 2017-08-16 05:54:24
    estoi zob amraltand l ochitsgooson deer zvvn ergehgvi gedeg ni vneheer utga alga hotiin uuguul hvneer zasag dargaa tabisan deer dee hodoonii hvn yaj medeh bee d...
  • Иргэн 2017-08-16 05:26:57
    Ер нь төв замаар явахгүй бсан нь дээр гэж шийдээд бна ядахдаа төвд амьдардаг тул шууд олимпийн гудамж эсвэл зайсангийн уулын зам хүрээд буцаад эргэдэг бх даа
  • Tulgaa 2017-08-16 05:21:43
    Ergej chadahgui bol avtusaar yavtsgaagaach albatay yumuu
  • Irgen 2017-08-16 04:31:00
    Unuudr 10 tsagiin ued enhtaivnii urgun chuluu ruu dari ehees oroh gej tsag garan yavlaa.
  • сс 2017-08-16 04:13:58
    тун буруу шийдвэр гаргасан бна лээ. замаа нэмж байж түгжрэл багасгах байх, мөн аль дуртай уулзвараар эргэж байж бас түгжрэл багасна.
  • zochin 2017-08-16 03:51:49
    khuduunii durakuud khotyn asuudlyg yaji medekh we dee ,
  • хотын иргэн 2017-08-16 03:42:22
    Гадаад орны нийслэлд ийм дүрэм байдаг гэж тэнэгтэж байсан. Тэнд чинь зам нь шатрын хөлөг шиг шугамдсан хаашаа ч явж болохоор ухаалаг байдаг, тэнэглэлээ зогсоо
  • batbold sy 2017-08-16 02:38:59
    ene tolgoi in butuu hamuutai darga ner zuusen erguu nar yuch mefehgui yu bujugnuulaad bgan huurnuud ve? oorsdooch oilgohgui bituu tolgoinuud