“Мунзуй” Г.Нямдоржид гурван жилийн хорих ял оноолоо
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мунзуй хочит Г.Нямдорж, Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав С.Мөнхбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө.

Хоёр өдөр хаалттай үргэлжилсэн шүүх хурлаас Г.Нямдорж С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож, Г.Нямдоржид гурван жил, С.Мөнхбатад дөрвөн жилийн хорих ял оноосон байна. Харин Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав нарын 5 хүнийг гэм буруугүй гэж үзжээ.
 
Шүүх хуралдаанчы үеэр Г.Нямдорж С.Мөнхбат нарын өмгөөлөгч хохирогчтой ярилцах хүсэлт гаргаж хурлыг түр завсарлуулсан ч  ямар нэг шийдэлд хүрээгүй байна.
 
Г.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-ийн бусдыг далайлган сүрдүүлсэн, 252.2-ийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн хэргээр шүүсэн юм. 
 
Шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр буруутгагдан саатуулагдсан юм.

Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа зүсээ хувирган, Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилсан байдаг.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг за 2017-08-16 08:41:09
    ene odoo yu gense ug ve? eriig emleh gesen hereg uu. shorongiin hulgaichaa gej
  • шүүхэд итгэх итгэл алдарлаа 2017-08-16 04:27:33
    бусдыг барьцаалан мөнгө нэхэн- 1 жил, дээрэмдсэн- 1 жил, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан- 1 жил, нийлээд 3 жил...Монголын шүүх ингэж дампуурах гэж...