МАН-д барьсан “БЭЛЭГ”

Эрх баригч нам болох МАН-ынхан Удирдах зөвлөлийн хурлаа өнөөдөр хуралдуулах товыг зарлаад байгаа бөгөөд хурал нэлээд ширүүхэн болох төлөвтэй дүр зураг харагдаж байна. Учир нь, энэ удаагийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцохоос эхлүүлээд Элчин сайдын суудлаас татгалзсан С.Баярын хүсэлт зэргийг хэлэлцэх мэдээлэл бий.

Үүний дараа ирэх есдүгээр сард намын Бага хурлаараа намын даргын албан тушаалаа өгөх нь гэдэг яриа ч бий. Улмаар мань эрийг албан тушаалаа хүлээлгэж өгөхтэй зэрэгцэн өнөөгийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох “бор шувуу” ч сонсогдоно билээ. Ийн өөрчлөлт оруулахдаа эхний ээлжинд МАН-ын даргыг бус, намын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийг томилж, түүнийгээ намын Их хурлаар жинхлүүлнэ хэмээн ярилцаж байгаа талаар ч чих дэлсэх болсон.

Гэвч үүнийг хэр ойрын зайнаас шидсэн чулуу болохыг хэн ч таахааргүй байгаа юм. Үндсэндээ сүүлийн үед дотроо их л бужигнаан, зодоонтой байгаа харагдах МАН парламентад үнэмлэхүй олонх болж, Засгийн газраа дангаараа байгуулсан нь сөрөг хүчинд тийм ч таатай санагдаагүйн дээр дараагийн алхамдаа ойртохоор гэтэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Түүнийг батлах мэт МАН-ыг хөндлөнгөөс өшиглөх, өнөөдөр болох Удирдах зөвлөлийн хуралд томоохон бэлэг барьсан нь дөнгөж уржигдархан буюу даваа гарагт С1 телевизээр цацагдсан “Тооны машин дээрх төрийн алба” нэвтрүүлэг байлаа.

Уг нь тэрхүү нэвтрүүлгийн гол агуулга нь олон нийтийн анхаарлыг татаад байсан 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг зарах талаарх мэдээлэлд тулгуурласан мэт байсан. Гэвч цаад утгаараа бол МАН руу хөндлөнгөөс шидсэн чулуу гэдэг нь илэрхий болж орхив. Учир нь, 60 тэрбумын дараагийн асуудал болгон олны анхаарлыг татаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан гэх мэдээллийг хавсаргаад амжжээ.

Ингэхдээ “иргэн” Доржзодов Ц.Сандуй, А.Ганбаатар нартай ярилцах үедээ нууцаар бисэн гэх бичлэгийг ашиглаж, Доржзодовыг яриулсан байгаа юм. Тэрхүү бичлэг нь 2014 оных гэх түүнийгээ Доржзодов 2016 оны УИХ-ын сонгууль, энэ онд болсон Ерөнхийлөгчийн сонгууль зэрэгт хар пи-ар болгон ашигласан нөгөө л эвлүүлэг мөн биш нь тодорхойлогддогүй дуулианы эхлэл гэлтэй.

Ингэж МАН-ыг харлуулахын далимд дараагийн дуулиан цацагдсан нь том дарга нар нь албан тушаалаас болж биесээ тагнаж, чагнасан талаарх асуудал. Үүнийг мөн л гэрч гэгдээд байгаа, өдгөө баривчлагдсан Ч.Батболдын яриагаар дүрсжүүлжээ.

Нэвтрүүлгээс өнгөц харахад МАН-ынхан бол тэр чигтээ л албан тушаалын тулаан хийж байгаа дүр зураг буух ч цаад утгаараа нэвтрүүлгийн төгсгөлд Шадар сайд У.Хүрэлсүх болоод түүнийг тойрсон МАН-ын гишүүд ихэд нэр цэвэр гэдгийг “халиар” хэмээн тодотгож “өмөөрсөн” явдал байв. Энэ нь жинхэнэ утгаараа У.Хүрэлсүх олон нийтэд бусдаасаа нэр хүндтэйгээс гадна намдаа хагарал үүсгэх боломжтой гэдгийг олж харсан схем байлаа. Цаад утгаараа бол У.Хүрэлсүхийг ингэж уг нэвтрүүлэгт “хавчуулж”, өмөөрч байгаа нь түүний захиалга мэт харагдуулах төлөвлөгөө байсан гэж зарим хүн ярьж байна. Ингэж гэмээнэ МАН-ынхан хоорондоо “алалцаж” бас ч үгүй “хөгжөөн дэмжигчид” нь ч урвах магадлал нь нэмэгдэнэ гэдгийг тооцсон бололтой.

Эгээ л гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр МАН-ын толгойд хийгээд тэргүүн эгнээнд хэнбуйга нар байх нь хэнд ч сонин бус. Харин МАН гэдэг улс төрийн томоохон хүчин олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлж, онцгүй харагдаж л байвал нэвтрүүлгийн гол агуулга болон ач холбогдол нь орших гээд байгааг харж болохоор байгаа нь хачирхалтай.


Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-08-17 03:00:00
    Toriin xutguur xobiin xvvdiinees salaxgvi bol ali ch nam ali ch xvn zob ybj chadaxgvi thvv dee.
  • Бүүвэй 2017-08-16 11:54:34
    МАН ч одоо толгой дээрээ хонх дамраа тачигнуулаад тэнгэрийн орноо залрах болж дээ хөөрхий
  • ZOCHIN  2017-08-16 07:04:29
    ER N TEGEED BUZAR BUHNEE TCEVERLESEN N ONOH BAIH AA.HUN OORT BII BOLSON HIR BURTAG , IDEE BEEREE TCEVERLEDEG BIZDEE. MAN DOTROOSOO TCEVERLE .
  • Туяа 2017-08-16 06:26:56
    Хүрэлсүх намаасаа ил урвасан тул хөөх хэрэгтэй
  • иргэн 2017-08-16 05:18:16
    менхбаясгалан баатар нар чинь хятадын менгеер монголчуудыг зодолдуулах даалгавар авсан тагнуулчид байна женко ч наанаа хятадын эсрэг цаанаа тагнуул
    • ман бол монголын дайснуудын лромж 2017-08-16 11:59:25
      Хулгайч луйварчин алуурчдын нам
  • монгол 2017-08-16 04:43:32
    Хужаа нараас эх орноо хамгааляаа
  • Зочин  2017-08-16 04:42:36
    Женко пизда сонгуулийн үеэр МАН-ыг тараах бүр ул мөргүй арчиж хаях байсан юм гэж ярьж байсан байна ш дээ.Ардчилсан намынхны захиалга.
    • ард 2017-08-16 05:42:22
      үгүй ээ.энэ манан г одоо л нэг хөөн зайлуулах хэрэгтэй.иргэдээ чагнадаг байна ш тээ.
  • ааа 2017-08-16 04:42:30
    60 тэрбумаа хурдан шийдээчэээ
  • Унах цаг болсон 2017-08-16 04:14:01
    МАНАН-гаар удирдуулсан төрийг унагаах хэрэгтэйшдээ. Тэр 60ын бичлэг ч гэсэн жинхэнэ юмыг улсынхаа төлөө хийснийхээ төлөө хүн хохирох ёсгүйшдээ.
  • СЭРГЭЛЭН 2017-08-16 03:58:40
    ТҮР ЭРДЭНЭБАТАА ТАВИАД ЭНХБОЛД ӨӨРИЙГӨӨ ХАЙЦААЛААД ҮЛДВЭЛ ЭНЭ НАМЫН СҮЙРЭЛ ЭХЛЭЖ БАЙГААН...ГАНЦ ХАМГААЛДАГ ГЭЭД БАЙГАА БАЙГАА ХҮНЭЭ ДЭМЖЧИХ ЗОРИГТОЙ НЭГЭН АЛГА ...
  • БААТАРСАЙХАН 2017-08-16 03:53:07
    МАН -ЫХАНД ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ.МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН 5-6 ХҮНЭЭ Л ЗАЙЛУУЛЖ ЧАДВАЛ ТЭД ЯЛАЛТАНД ХҮРНЭ ҮГҮЙ БОЛ ТЭД 2020 УУЧЛААРАЙ ЗАЙЛ БОЛНО
  • ТӨРӨӨ 2017-08-16 03:50:59
    ӨНӨӨДРИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРИЙГ ХАРЖ Л БАЙХААС ..ЭНЭ 60 ТЭРБУМЫХАН УЛС ТӨРИЙГ ШОРООТОЙ ХУТГАЖ БАЙНА..ЭНХБОЛДЫН ГАР ХӨЛ МАНАН ХЭЗЭЭ ЗАЙЛАХ БЭ.ТЭД 60 ГИШҮҮНЭЭ СОНСОЖ ...
  • Баяраа... 2017-08-16 03:40:42
    ТӨРД БАЙГАА БҮХ ТОМЧУУД НЬ ЦАГДАА ХҮЧНЭЭ ХУДАЛДААД АВЧИХСАН. ӨӨРСДИЙНХ НЬ МУУ МУУХАЙГ Л ДЭЛГЭВЭЛ БАРИАЖ ХОРИОД АЛАХ НЬ ХОЛГҮЙ ТӨРТ УЛС ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ИРГ...
  • ЗОЧИН 2017-08-16 03:40:07
    Энэ Хүрэлчулууг чинь овоо гайгүй хүн гэж харж байсан чинь ёстой лалар байна шүү дэ. Ямар заваан эр хүн бэ
  • Зочин 2017-08-16 03:28:09
    ТАН нэр төрөө сэргээх алхам хийх нь зөв. Одоо энэ хэрүүл оруулд нэр дурдагдсан бүх хүнийг бултаар нь өөрчилж цоо шинэ баг ажиллуулах хэрэгтэй. Хугацаа байна.
  • ИНЭЭДТЭЙ ГЭДЭГ НЬ 2017-08-16 03:25:47
    НЭГ Л МУНДАГ ХҮН ХАЙГААД БАЙХ ЮМ ТЭРНИЙ ОРОНД ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРМАА САХЬДАГ НАМ БОЛОХЫГ Л БОД Л ДОО ТЭГВЭЛ СЭРГЭЖ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭХ БОЛНО ГАНЦ ХҮН - ДАРГААС...
  • ИРГЭН 2017-08-16 02:30:48
    МӨНХБЯСАА, ХЕРО БААТАР 2 ӨМНӨХ 4 ЖИЛЖИН АН-ЫГ ХАГАЛЖ ЮМ ХИЙЛГЭЭГҮЙ ОДОО МАН РУУ ОРЛОО. МОНГОЛ ТӨРИЙГ ХУТГАХ ДААЛГАВАР ХААНААС АВААД БАЙГАА ХУТГУУРЧИД ВЭ ИСМЭЛ
  • Zochin 2017-08-16 02:23:33
    Odoo ene namd Hurelsuhees oor donguur hun haragdahgui l baigaa yum daa. Neg za gewel eogui hun shig tongoigood dairchihwal ter chigtee ezsiig ni uzchih hun shig...
  • зочин 2017-08-16 02:04:00
    их зодолдоон хэрүүлийн үр дагавраа тооц
  • Өвөө 2017-08-16 01:46:16
    Өөрчлөлт хийж,намыг цэвэрлэх хүн л хэрэгтэй