Мунзуй хочит Г.Нямдоржийг хоёр дахь өдрөө шүүж байна
Мунзуй хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр дахь өдрийн шүүх хурал одоогоор түр завсарлаад байгаа юм.

Шүүхээс  Ч.Нямдаваа М.Дондовсамбуу Б.Баяржаргал О.Баттуяа С.Сандуйжав нарын 5 хүнийг гэм буруугүй гэж үзэж цагаатгажээ. Харин Г.Нямдорж С.Мөнхбат нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг үргэлжлүүлэн хэрэлцэж буй. Дээрх 2 шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөр төлөх асуудлаар хохирогчтой ярилцах хүсэлт гаргаснаар ийн түр завсарлаад байна.

Шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр буруутгагдан саатуулагдсан юм.
 
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.2, 125.2, 261.1-т зааснаар буруутган шүүж байна.
 
Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа зүсээ хувирган, Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилсан байдаг.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Unen 2017-08-15 13:20:45
    Ene 1 nuhur yu hiicheed iim udaan shiidegdehgui yavaad bdag yum.ene huuliin baiguullagiin yalzral,yalgavartai handdag tod shinj...