Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагаас Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн “Б” танхимд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Орос-Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзана.

09:00 цагаас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлд өрнөж байгаа автозамын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Энэ үеэр Бээжингийн гудамж, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагын гүүр хүртэлх зам, Нисэх, Сонсголонгийн зам, Баянхошууны зам зэрэг томоохон замуудын ажилтай танилцаж үүрэг чиглэл өгнө. Сэтгүүлчдэд зориулсан автобус Хангаргарьд ордны урдаас 09:00 цагт хөдөлнө.Утас 88781218 325044

10:00 цагаас Operation Pacific Angel (PACANGEL) буюу Номхон Далайн Эйнжел үйл ажиллагааны хүрээнд АНУ-ын Номхон далайн командлал МУ-ын Зэвсэгт хүчний хамт нийтийг хамарсан золгүй явдлын улмаас бэртэл авсан хүмүүст тусламж үзүүлэх талаарх үзүүлэн, сургалт Цэргийн төв эмнэлэгт болно.

11:10 цагаас "Дэлхийн Монгол ногоон хөгжил" ТББ-аас хятад иргэдийн хууль бус үйл ажиллагааг зогсоосон талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Монгол Улсын Татварын ерөнхий газар (ТЕГ) нь АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн ТАТВАРЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН ШИНЭ СИСТЕМ-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа ТЕГ-ын 8 давхарт болно.

15:00 цагаас ССАЖЯ-ны Соёл урлагын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул Япон Улсын Шизүока мужийн дэд захирагч ноён Така Хидеки тэргүүтэй төлөөлөгчдөд “Морин хуур” гардуулах ёслолын ажиллагаа Улсын Филармони дээр болно.

20:00 цагаас "Nomadic Fashion show" арга хэмжээ Чингис хааны морьт хөшөөний цогцолборын гадна талбайд болно. Утас: 328960, 94011900, 88026838

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.