Хаданд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
ОУХМ Д. Чадраабалын нэрэмжит 2017 оны хаданд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27,28-нд болно. Уулын спортын нэг төрөл болох байгалийн хаданд авиралтыг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг тэмцээн нь Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “Дугана хад” жуулчны баазад болохоор товлогдсон байна.

Тэмцээний үеэр багийн дүнгээр байр эзлүүлэн урамшуулах бөгөөд үүний тулд баг тус бүр өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн насны ангилалд эрэгтэй эмэгтэй нэг нэг нийт 6 тамирчнаас бүрдсэн байх ёстой юм байна.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.