Хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно

“Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа 2017” арга хэмжээг маргааш нийслэлийн Иргэний  танхимд зохион байгуулна. Уг арга хэмжээний гол зорилго  нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2017 оны  үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулахад оршино.

Энэ онд нийслэлийн Засаг даргын  гаргасан “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 20 хүүхдийн зуслан үйл ажиллагаа эхлүүлж зургаадугаар сарын 10-аас наймдугаар сарын 18-ны хооронд нийт 25432 хүүхэд амраасан байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.