Ерөнхийлөгч ТАСС агентлагт ярилцлага өглөө

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагт ярилцлага өглөө.

ТАСС агентлагийн ахлах сурвалжлагч Алексей Селишчев Монгол Улсын Ерөнхийлөгчийн цаашид баримтлах гадаад бодлого болон Монгол-ОХУ хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Мөн ирэх сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох талаараа Ерөнхийлөгч Х.Баттулга ярьсан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байгаа нь энэ юм гэж Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-16 01:25:26
    Гадаад харилцаанд болгоомжтой байх хэрэгтэй дээ, сонгуулийн өмнө том тэнэгтсэн шүү, өмнөд хөршийн талаар, тэгж болохгүй шүү
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-15 10:41:34
    2 хөрштэйгөө сайн харилцаатай байх нь чухал 3 дахь хөрш гэж байхгүй
    202.70.46.221
    Мэдэгдсэн Хариулах
  • mnl irgen 2017-08-15 10:28:54
    sain bna hoid horsh bol manai ornii gol tunsh
    202.55.184.18
    Мэдэгдсэн Хариулах