К.Роналдуг таван тоглолтоор торгов
Испанийн хөлбөмбөгийн Супер цомын төлөөх эхний тоглолт өнгөрсөн ням гарагт явагдсан. Шинэ улирлын анхны эль класикод эзэн хааны баг илүүүрсэн. Гэвч тус тоглолтод Реалын шилдэг тоглогч К.Роналду улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн билээ. Тэрбээр талбайгаас гарахдаа   улаан хуудас өргөсөн шүүгчийг түлхэж бухимдлаа илэрхийлсэн юм.

Тэгвэл Португал тоглогч энэ үйлдлийнхээ төлөө таван тоглолтоор торгуулсан байна. Тодруулбал, энэ асуудалыг Испанийн хөлбөмбөгийн холбоо авч хэлэлцээд түүнийг таван тоглолтоор торгохоор болжээ. Түүнийг 12 тоглолтоор торгох асуудал яригдаж байсан ч тав болгон бууруулсан аж.

Тус тоглолтын 80 дахь минутад Роналду гоолын баяр тэмдэглээд өмсгөлөө тайлан эхний шар хуудас авсан ба 83 дахь минутад “Барса”-гийн тоглогчтой шүргэлцэн торгуулийн талбайд унасан юм.Талбайн шүүгч түүнийг нь худлаа баашилсан гэж үзээд хоёр дахь торгуулийн хуудсыг нь өгсөн билээ. Үүнд бухимдсан Роналду талбайг орхихоор явж байхдаа шүүгчийг түлхсэн юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.