Толгойтын зам засварын ажил дуусах шатандаа оржээ

Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 90 хувьтай байна.

Одоогоор 36.75 болон 48.75 метр урт төмөр бетон гүүрүүд ашиглалтад орсон бол өнгөрсөн долоо хоногт 21-р хорооллын уулзварын гэрлэн дохионоос “МТ” шатахуун түгээх станцын урд талын гүүр хүртэлх хэсгийн хучилт хийгдэж дуусчээ. Мөн явган хүний замын ажил хийгдэж дуусах шатандаа орж байгаа аж.

Нийт 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ерөнхий гүйцэтгэгчээр нь “Тотал инж” ХХК, туслан гүйцэтгэгчээр нь “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа юм. Ажил гүйцэтгэгчдийн зүгээс замын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч ашиглалтад орно гэдгийг хэллээ.

Энэ чиглэлд ойролцоогоор 80 орчим мянган иргэн амьдардаг гэсэн судалгаа бий. Ойрын 30 жил засвар хийгдээгүй энэ зам шинэчлэгдсэнээр иргэд өглөө оройдоо ажил хичээлдээ явах гэж тойруу, шороон замаар бүдчиж явах аюулаас ангижирч байгаад талархалтай байна. 

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-15 07:10:31
    саяар ярьдаг бутээн байгуулалт гэж байхгуй тесевт ертег нь тэрбумаар чанар нь нойл л байдаг болж дээ
  • Zochin 2017-08-15 06:58:51
    Iim boroony usny hayalgaa baihgui zamaar yadgiin bee? Neg jil bolno shd. Hayalgaa hiigeechee