ҮНИЙН ИНДЕКС: Орон сууцны үнэ буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны долдугаар сарын үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.00 болж суурь үеээс 0,28 хувиар өсчээ. Энэ нь өмнөх сараас 0,74 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,16  хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 1,48 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,07  хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92 болж суурь үеэс 8,23 хувийн бууралттай гарчээ. Харин өмнөх сараас 0,23 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,30 хувиар буурсан үзүүлэлт юм.
 

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,00

1,14

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

0,28%

13,67%

-8,23%

Өмнөх сартай харьцуулахад

-0,74%

-1,48%

-0,23%

Оны эхэнтэй харьцуулахад

-0,65%

-1,60%

-0,54%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-1,16%

-1,07%

-1,30%


ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.