Туркменстан Улсаас Монголд байгалийн хий нийлүүлэх боломжтой гэв
Ерөнхийлөгч Х.Баттулга Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чинар Таджиевна Рустамоваг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ч.Рустамова Туркменстан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовоос Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ 2017 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, ирэх дөрвөн жилд Монгол Улс, Туркменстан Улсын уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Туркменстан Улс байгалийн баялгаа зохистой ашигладаг туршлагыг Монголын тал анхаарч үзэх, тус улс сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх том төслүүд зарлаж байгаа нь мөн анхаарч судлахуйц ажил мөн гэдгийг тэмдэглэв.

Туркменстан Улсын талаас Монгол Улсад БНХАУ-ын нутгаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх боломжтой, мөн Монгол Улсаас мах авах боломжтой зэрэг ажил хэрэгч саналуудыг илэрхийлж байв. Монголын ноолууран бүтээгдэхүүн ч гадаад зах зээлд эрэлттэй байгааг Элчин сайд Ч.Рустамова онцолсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга бизнесийн салбараас төрсөн хүн Монгол Улсын Төрийн тэргүүн болсны хувьд Туркменстаны талаас ажил хэрэгч саналууд тавьж буйд талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд  Элчин сайд Ч.Рустамова Туркменстан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай цагтаа Туркменстан Улсад айлчлуулахаар урьсан болохыг уламжлав.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.