Он гарсаар 13 хүүхэд усанд амиа алджээ
 Голын эрэг дээр тоглож буй бага насны хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр өөрсдөө явж байгаад усанд осолдох тохиолдол элбэг  байгааг албаныхан анхааруулж байна. Тухайлбал, энэ он гарсаар золгүй байдлаар 91 хүн усанд осолдож амиа алдсан бол тэдний 13 нь бага насны хүүхэд байжээ.

Түүнчлэн усны золгүй ослоос гадна цаг уураас шалтгаалж, говь, хангай гэлтгүй хоромхон хугацаанд мөндөр, бороо орсон газарт үер болж, хүчтэй салхилан айлын гэр хийсч, мал, машин нь урссан ослын дуудлага онцгой байдлын албанд  их ирж байгаа аж. 

Одоогоор Архангай урд хэсэг, Өвөрхангайн хойд хэсгийн гол, ус үерлэсэн тул тус нутгаар зорчихдоо иргэд анхаарал, болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас санууллаа.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.