60 тэрбумын хэргийн цаана хэн нуугдаж байна вэ

Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиар гуравхан сая хүнийг үймүүлж чадсан этгээд бол алдарт “60 тэрбум төгрөгийн схем”-ийг зохиосон Г.Доржзодов. Өнгө, мөнгөний төлөө нүдээ ч ухаад өгөхөд бэлэн болсон энэ гэмт этгээдийг АН-ынхан овжноор ашиглаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хар пи-ар-даа татан оролцуулж, олон нийтийн оюун бодлыг чилээсэн билээ.
Ямартай ч Г.Доржзодов гэгч яг хэн юм бэ гэдгийг олон нийт одоо мэдэх болсон. Ийн хэлэхийн учир нь анх 60 тэрбум төгрөгтэй холбоотой эвлүүлсэн аудио бичлэг олон нийтэд ил болох үеэр хүн бүр хуурцганд дуу нь хураагдсан нэр бүхий гурван хүнийг харааж зүхэх болсон. Гэтэл удалгүй энэ схемийг хэн зохиосон, санаа зорилго нь юу байсан, яагаад ийм бохир зүйл хийх болов гэдэг нь ил болж, энэхүү жүжгийг зохион байгуулсан эзэд нь өнгөрсөн хугацаанд тодорч эхлээд буй билээ. Түүнчлэн шинэ Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу эл хэргийг АТГ-аас дахин шалгаж төрийн өндөр албан тушаал хашиж буй 3000 гаруй хүнээс мэдүүлэг авч эхэлсэн явдал.

Уг нь дээрх хэргийг сонгуулийн өмнө л хянаж, шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, тэр ч бүү хэл гүтгэлэг хэмээн тогтоосон ч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр дахин сэргээн шалгахаар болсон нь энэ юм. Ямартай ч олон нийт үүнийг Ерөнхийлөгчийн хүсэлтээр сэргээн шалгаж байна гэж ойлгож байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр үүнтэй холбоотой мэдээлэл тасрахгүй байгаа.

АТГ орчмоор сураглавал одоогоор төрийн албан тушаалд очсоныхоо харгайгаар эрх баригч намд мөнгө төлтлөө дарамтанд орсон хэн нэгэн гарч ирээгүй байгаа гэнэ. Гэхдээ энэ хяналт шалгалт яг хэнд ашигтай тусах юм бол гэдэг нь сонирхол татмаар.

Учир юу гэвээс, яг одоо МАН-ын дотоод асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс ч чухал, анхаарал татсан сэдэв болоод байна. Хамгийн гол нь, энэ хэрүүл маргааны томоохон сэдэв нь энэхүү 60 тэрбум төгрөг. Чухам эндээс л прокурорууд Ерөнхийлөгчийн хүсэлтийг тэргүүн чиг болгов уу, эсвэл МАН-ын дотоод сөрөг хүчин үүний цаана байна уу гэдэг нь тодрох ёстой аж.

Учир нь үүнд шалтгаан шаардлагатай тул мөнөөх “60 тэрбум”-ыг байсхийгээд сөхдөг, үүнийг олон нийтийн сүлжээ, хэвлэлээр дамжуулан нийтэд цацах болсон. Энэ үйлдэл нь мэдээж олны анхаарлыг татсан. Уг нь эл хэргийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга ганц удаа л дуугарсан, АН-ын зүгээс бол тэгтэл их ач холбогдол өгөхөө больсон. Гэтэл МАН-ын дотоод дахь бүлгийн зүгээс иймэрхүү дайралтыг хийж, энэ хэргийг бараг мартсан олныг турхирах болсон нь ийн анхаарал татах болсон юм. Хамгийн гол нь 60 тэрбумын асуудал амьдрал дээр бодитоор хэрэгжсэн эсэхийг тус намын нөхөд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Гэтэл өөрсдөө энэ асуудлыг дахин дахин гаргаж ирээд шоудаад байгаагийн цаад шалтгаан нь ойлгомжтой.
 

Төмөр замын хэрэг, 60 тэрбум хоёрын аль нь бодит вэ?


Бас нэгэн зүйлийг энд цохон дурдахад Г.Доржзодовын зохиосон 60 тэрбум гээд байгаа нь бодит биш, хэн нэгэн этгээдийн барьж ирсэн хийсвэр төлөвлөгөө. Үүнийг хэрэгжүүлсэн хүн нэг ч байхгүй. Харин дээрх 60 тэрбумаас илүүтэй нөгөө алдарт “Ухаа худаг-Гашуун сухайт”-ын төмөр замын 280 сая ам.долларын хэрэг бол жинхэнэ бодит явдал. Хамгийн гол нь, Чингис бондын мөнгөнөөс авсан 280 сая ам.доллар өдгөө хүртэл улсаас төлөгдөөд явж байгаа гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин ч хууль хяналтынхан энэхүү хэрэгжиж эхлэх нь бүү хэл хэн нэгэн шуналтай этгээдийн хүслийг гүйцэлдээгүйн төлөө 60 тэрбумаар шоудаж байхын оронд өнгөрсөн 2015 оноос шалгагдаж ирсэн Төмөр замын 280 сая ам.долларын бодит хэргийг яаралтай эцэслэвэл үнэнд ойртох байх. Ямартай ч 60 тэрбум төгрөгийн схемийг өөрөө зохиож, нам болгоны холбогдох хүмүүстэй уулзаж явсан Г.Доржзодовын энэхүү үйлдэл харин ч төрийн эрх мэдлийг эргүүлэн авахыг завдсан төдийгүй уг асуудалдаа нэр бүхий хүмүүсийг татан оролцуулсан нь өөрөө маш том гэмт хэрэг гэмээр. Яг үнэндээ Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиар АН-ынхан түүхэнд байгаагүй хар пи-ар хийсний хүчинд төрийн тэргүүний суудлыг авсан гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа. Хэрвээ уншигчид санаж буй бол Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн сурталчилгаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө эзэмшлийн “С1” телевизээр “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй нэвтрүүлэг цацаж шуугиан тарьсан. Тухайлбал, Олон улсын тоймч Ш.Гантулга “Монголыг цэвэрлэхийн тулд 200 хүнийг толгойг тасдаж, монголчууд түүнийгээ тойрон бүжиглэх хэрэгтэй” хэмээн хэлж үзэгч олныг айлгасан. Энэхүү бичлэг цацагдсаны дараа Х.Баттулга урт ташуур барьсаар “Монгол ялна” гэсэн уриатайгаар гарч ирж байсан билээ.

Яг үнэндээ албан тушаалын наймаа, авлигын тухай яриа, шуугиан АН-ыг засаг барьж байх үед бүр ч тодоор дэгдэж байсан. АН засгийн эрхэнд гармагц нэн түрүүнд төрийн албан дахь хүмүүсийг хуугаар нь өөрчилж, мэргэжилтэй эсэх нь хамааралгүйгээр өөрсдийн гэсэн бүхнээр суудлын тоо бөглөсөн. Тэр үед, батлагдаагүй хэдий ч агентлаг, хэлтсүүдийн дарга нар албаныхаа төлөөсөнд тэрбумыг төлдөг гэцгээдэг байв. Тэр ч бүү хэл, орон нутгийн захиргааны ажилтан хүртэл нэг сая төгрөгөөр ажлаа авч байгаа тухай шуугиан гарч байсныг олон нийт мартаагүй ч эдгээрийн аль нь ч нотлогдоогүй. Тиймээс энэ удаагийн хэргийг дахин сэргээх санаархал хаанаас хааш чиглэж байгаа нь л асуудлын гол учиг ажээ. Эцэст нь хэлэхэд 60 тэрбумаар халхавч хийж үүний ард ямар хор найрагдаж байна вэ гэдэг нь анхаарал татна.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-07-10 15:35:12
    Мөнгө өгвөл хүссэн ажилд чинь оруулна гээд утасдаад байгааг бодоход 60 тэрбум гэдэг худлаа яриа огт биш.Баримт цөөнгүй байна
    202.9.40.173
    Мэдэгдсэн Хариулах
  • эрvvл сэтгэгч бна 2017-08-17 12:56:28
    Сэтгэлдэл битгии устгаад бай.Захиалгат бичигчээ.Хэвлэл нь ч гэж,сэтгvvлч нь ч гэж зов ч бичиж чадахгvй нохойнууд.Хvvхдvvдиин чинь талх, амьсгалах агаарын тухай ...
    85.140.1.33
    Мэдэгдсэн Хариулах
  • эрvvл сэтгэгч бна 2017-08-17 12:46:01
    Наад захиалгат ниитлэлээ больж vз пи....нуудаа.Хэниих нь захиалгаар хэн монго огсонд нь пялдганаж талцуулах гээд боов царайлаад байх Юм.Яах гэж vндсэн хуульд...
    85.140.1.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Ха ха 2017-08-16 12:08:36
    Одоо яаж ч мэлзээд нэмэргүй дээ. Эвлүүлгийн дараах мэлзэх хувилбар уу
    103.229.121.6
    Мэдэгдсэн Хариулах
  • уул 2017-08-16 05:39:36
    хөөе биднийг тэнэг гээд бгаа юмуу,тэр бичлэг эвлүүлэг биш нь мэдэгддэгшүү,үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж,луйварчидаас салах цаг болсон шүү
    67.173.153.100
    Мэдэгдсэн Хариулах
  • Baagii 2017-08-16 02:01:41
    Ажилд авна гэж залуу хүмүүсээс хахуул авчхаад ажилд нь авахгүй, мөнгийн ч өгөөгүй тийм явдлын тухай хэргийг би лав мэднэ. Энэ үнэний ортойшдээ
    69.143.178.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-16 01:10:42
    atg hen hurdgn unen zov gargaasai yeronhiilogchiin bolon tamgyn gazrynhny zangand orchih vii dee
    112.72.11.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэлдэгч 2017-08-15 13:58:41
    Чам шигууд нь мэдэхгуй юмаа мэдэх гэсэний хэрэггуй бизээ.
    139.5.218.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-15 13:27:51
    Mongol bankni Zoljargalaa shalgaj unen esehig togtoogooch.
    202.179.31.91
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-08-15 10:31:41
    MONGOLIIN ZALUUCHUUD SERJ BAINA HUDAL HUURMAG IIG ILRUULJ BNA IIIM ZALUUS OLON BAIGAASAI
    202.9.42.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Togtoltsoog n AH zohioson 2017-08-15 09:01:21
    AH muu yum sedehdee ih garguud yum aa. Dotood songuuli geed l boon mongoor baahan namiinhaa uur horoodiin darga nariig ursulduulsen. UZH nch bas mongoor
    122.201.26.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2017-08-15 07:22:26
    АН МАН яг ижил, нэг тэрэгний 2 дугуй, үхэж далд орцгоох хугацаа чинь тун дөхөж байгаа шүү
    103.229.123.55
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-08-15 06:09:30
    Монгол төрийг худалдахаар хуйвалдсан гэмт хэрэгтнүүдийг шалгах ажлыг эрчимжүүл. Огцруулаад шалга.
    202.9.40.183
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-15 06:00:46
    60 ter bum ugui yuma gehed ene togtolcoo unen shu de
    103.10.23.128
    Мэдэгдсэн Хариулах
  • nam bus irgen 2017-08-15 04:58:25
    bodoj baisnig yag bichij. AN tsahim suljeeg deed zeregeer ashiglaj har pr, tarhi ugaaltig sain hiisen shuu. irged songoltoo hiitsen, tsag hugatsaa l haruulna.
    66.181.178.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-15 04:55:11
    Dorjzodov muu nowsh iim muuhai zvil hiichiheed yaj hvnii nvvr harna da.tvrvvnii boos.Battulga erunhiilogch bas udahgvi chanaraa haruulna
    223.38.60.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-15 04:54:30
    Сандуйтангуудын хийсэн хэргийг илчилсэн хүний буруу гэж юу бх вэ энэ сэтгүүлч захиалгаар бичихээ болиочээ. Гэмт хэрэг хийгээгүйч завдсан тэгэхээр ялтай
    199.49.15.128
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2017-08-15 10:33:06
      ESTOI
      202.9.42.86
      Мэдэгдсэн Хариулах
    •  2017-08-15 06:10:06
      тийм, завдсан ч гэмт хэрэг.
      202.9.40.183
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-08-15 04:50:26
    ТЗ-ын хэрэг гэж зохиомол хэргийг анхны семнссацалж, нийгмийг турхирсан анхны эх сурвалж нь энэ өглөөний сонин, тэр дотроо энэ Саруул юм биш үү.
    43.228.131.206
    Мэдэгдсэн Хариулах
  • СХД27 2017-08-15 04:10:03
    Ардчилсан нам төр барих хугацаанд юу болсон бэ? баттулга тэр хугацаанд юу хийсэн бэ? түүхэнд байхгүйгээр төрийн албыг хямруулсан нь үнэндээ АНдуурагчид шүү дээ ...
    122.201.23.122
    Мэдэгдсэн Хариулах
  • zoloo 2017-08-15 03:43:29
    unen sh dee MAN ii teneguud angaildaj suuhaar harin oligtoi duugarch temtsmeer yum
    202.21.113.82
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-15 03:28:06
    60 ter bumiin asuudal xudlaa zohiomol gedeg in oilgomjtoi xaragdaad bgaa shvv dee.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • аль нь их вэ? 2017-08-15 03:27:58
    250сая $*2400₮=600 тэрбум ₮ /бодитоогоор үрсэн/= аль нь их вэ 60тэрбум ₮ / цугласан нь тодорхойгүй магадгүй цуглуулаад сонгуульд үрсэн/
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-08-15 03:17:14
    olloo -zahialgaar bichdeg bolson n teneg hun ch oilgohoor bna. odoo tsagt ichih bulchirhai gej baihgui bolj dee
    49.0.215.35
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-08-15 03:12:59
    Ereen deelt jenkog daruihan tattaj gemt hergiig ni shiideh heregtei.Hamsaatnuud ni ch mon adil deelee nomroh bolno oo
    150.129.140.192
    Мэдэгдсэн Хариулах
  • монгу 2017-08-15 03:10:51
    дэндуу захиалгаар бичжээ
    188.244.248.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-15 03:08:10
    За боль боль ийм юм биччихээд сэтгүүлч гэж өөрийгөө хэлэхээс ичээч
    202.9.43.167
    Мэдэгдсэн Хариулах
    •  2017-08-15 06:10:44
      тийм ээ, ичих ёстой
      202.9.40.183
      Мэдэгдсэн Хариулах
  • Ganbaatar 2017-08-15 02:58:30
    Turiin albiig zarah amarhan sungenetel zarna hari zah deer baraa zarah hetsuu.
    202.21.103.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэг бялдууч саруулд 2017-08-15 02:47:28
    Чи ичиж амьдар новш минь.Маны бусармаг үнэнг илчилсэн хүн яахаараа ховч болдгийн новш минь бөгс долоож тав гурван мөнгө авдагаа болиоч чи
    202.179.31.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Захиалгат нийтлэлч буюу бялдууч Р.Саруул 2017-08-15 02:32:53
    МАНгарууд чамд хэдийг өгсөн бэ? Тэр бохир мөнгийг хэн нэгэн ажилд орохдоо МАНгаруудын гар хөлд өгсөн нь ойлгомжтой болчихсон. Ө.х. чи ч бac авлигачин!
    66.181.170.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Захиалгат нийтлэлч буюу бялдууч Р.Саруул 2017-08-15 02:31:37
    МАНгарууд чамд хэпийг өгсөн бэ? Тэр бохир мөнгийг хэн нэгэн ажилд орохдоо МАНгаруудын гар хөлд өгсөн нь ойлгомжтой болчихоод байна. Ө.х. чи бac авлигачин!
    66.181.170.110
    Мэдэгдсэн Хариулах
  • JBB 2017-08-15 02:14:08
    R.SARUUL GEJ YAMAR MAL BAINAA
    202.9.43.201
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-08-15 02:05:55
    60 TERBUMIIN HEREG BOL TOR IIG SUPERMARKETIIN LANGUU BOLGON HUVIRGASAN BODIT UILDEL. ERONHII SAID YAHAARAA NOMTOIBAYRAAS JIP MASHIN AVSAN YMB...
    58.7.145.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-15 02:00:39
    Үүнийг бичигч хэний захиалгаар бичсэн бол. Ард иргэд уншаад л ойлгож байгаа байх аа.
    122.201.22.70
    Мэдэгдсэн Хариулах
  • хөх тэнгэр 2017-08-15 02:00:33
    Энэ бичлэг үнэн болох нь мөд удахгүй батлагдах нь ойлгомжтой. Яагаад үнэнийг МАН хүлээн зөвшөөрөхгүй булзаад, үгүйсгээд байна гэдэг нь их сонин байна.
    203.91.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-08-15 01:54:25
    Доржзодов чинь дэлгүүр дээрэмдэж байсан нэг муу эрүүгийг гэмт хэрэгтэн л байна лээ ш дээ, тйим л нөхдүүд иймэрхүү булай муухай зүйл хийнэ ш дээ,
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Undrah 2017-08-15 01:49:06
    Нээрээ л энэ 60 тэрбумын ард ямар бузар булай хэргүүд нуугдаж байгаа болоо. Ард түмэн үүнийг амьдрал дээр хэрэгжээгүй гэдгийг маш сайн мэднэ.
    139.5.217.118
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-15 01:44:33
    доржзодов енеедер хаа байна ганц худагт байна уу оюунгэрэлийн гадаад нехрийн дотоожинд нуугдаж байна уу энэ хуу ч америкийн тагнуул байхаа даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    •  2017-08-15 06:12:09
      Америк Монголын найз, 3 дахь хөрш.
      202.9.40.183
      Мэдэгдсэн Хариулах