С.Ганбаатарын хахуульд авсан 50 сая воныг улсын орлого болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан нь бичлэгээр ил болсон. Уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгсөн байдаг. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 07-ны 16.00 цагт товлогдсон боловч  шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй юм. Иймээс шүүх хуралдааныг хойшлуулсан юм. Гэвч хуулийн хугацаанд шүүх хуралдааныг хийх ёстой учир хуулийн хугацаанд буюу наймдугаар сарын 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байна. Улмаар 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
 
П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-08-16 00:56:56
    za daa Ganbaatar ch yahav jagsaaltaas hasagddag baij Battulgyn 90 saya,terdum tkgrogiin tuhaid yah yumboldoo huuli unen shiidhiig bodooroi
  • gggg 2017-08-15 09:57:59
    vnen l yum bna ene garsan bol nobsh yum daa ene uls tur gej mongoliig irgenii daind duudaj bna temtsii vnen yum gej alga baylagiin gulagchinguudaa vxer mongolch...
  • сонгогч 2017-08-15 01:36:12
    Хуулийнхны ээлжит хошин шогийн тоглолт уу
  • irgen 2017-08-14 15:30:58
    manangiihnii olon zuun terbum tugrugiig bas ulsiin orlogod avna bizde
  • Энхбаяр 2017-08-14 14:53:48
    2020 онд нэр дэвших боломжгүй боллоо. Ял шийтгэлтэй.
  • Bosoo 2017-08-14 14:43:14
    Namaig nersiin jagsaaltaas myanga xasaad yaxav dee. Songuuli enresen. Xa xa xa
  • zochin 2017-08-14 13:55:09
    МАНАН-ийн нөхөд үлдсэн цөөхөн цэвэр нөхдийг өөрсөд шигээ харлуулж хань татах гэсэн өгөөш л дөө. Ганбаатар хууль бус хандивуудыг буцаан өгнө гээд байсан байх аа...
  • zochin 2017-08-14 13:33:23
    Одоо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар ямар үр дүн үүсэх юм бэ. Тэр вон энэ тэр нь Ганбаатартаа байгаа юм уу өгөхгүй гэвэл яаж авахын?
  • bat 2017-08-14 12:46:17
    odoo l xyyli maani zöw vilchilj baix shiw dee.
  • Зочин 2017-08-14 12:10:18
    Анхнаасаа нөгөөдүүлийнх тавьсан урхи байхгүй юу. Бичлэг энэ тэр гээд
    • Иргэн  2017-08-14 13:33:04
      Урхи байж болно. Урхинд орж байгаа нь тэнэг. Монггодчуудын ерөнхийлөгч болно гэу явах, ийихэн урхинд ан амьтан шиг л яваад орчихдог
  • иргэн 2017-08-14 12:02:14
    монголд шударга хун байхгуй юм байна гэж дугнэж болох нээ дээ саяхан болтол монголын ганц шударга гар л гэж ард тумэн унэлж байсан байх шуу