Улсын начин Б.Серикт  хоёр өрөө байр бэлэглэжээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд тав давж улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолыг мялаах наадам энэ сарын 12-ны өдөр түүний төрсөн нутаг Улаанхус суманд зохион байгуулагдлаа.

Энэ үеэр нутгийн удирдлагуудын зүгээс  хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан байна. Мөн  УИХ-ын гишүүн Д.Мурат 15 сая төгрөг, бизнесмен Т.Сырымбек 20 сая төгрөгөөр тус тус шагнасан байна.

Улсын начин Б.Серикийн цолны мялаалга наадамд нийт 64 бөх хүч үзэн барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адьяа үзүүрлэжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баян өлгий 2017-09-02 15:55:18
    байр өгөх болсон зарим бөхчүүд мөнгөөр хүрч байсан цолонд өөрийн хүчээр гарсан бөхчин казак хүний ямар байдгийг харуулж дэлхийн дэвжээнд ч гэсэн медаль авсан юм...
  • зочин 2017-08-15 11:32:04
    Хайран мөнгө мунхаг шийдвэр
  • Zochin 2017-08-15 04:12:17
    Bayan ulgii yamar ch nachin bxgui baisiimuu, nachin deer yun surtei yum boldogiin be
  • zochin 2017-08-14 11:44:09
    nodnin baatartsoliig nachin avahad hasguud chiv chimeegui bsandaa.
  • Сэржээ 2017-08-14 10:33:10
    хайран мөнгө
  • зочин 2017-08-14 09:49:26
    нуур бардам еерийн хучээр начин болсон тамир серик хоер наадам хийлгуй яах вэ наадам хийхгуй байгаанууд нь ойлгомжтой байгаа биз дээ