А.Дашдаваа: Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой
УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаархи хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулж байгаа. Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хэлэлцүүлэг өнөөдөр Эрдэнэдалай сумаас эхэллээ.

Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан хөтөлж, зөвлөх Л.Батмөнх, Д.Мягмарцэрэн, Н.Мөнхзэсэм нар хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Улсын Их Хурал,  Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага сэдвээр илтгэл, танилцуулга хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Эрдэнэдалай сумын иргэн С.Мөнхбаатар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2 дугаар зүйл заалтыг дэмжиж байгаа. Учир нь, баг, хорооны Засаг даргыг ард иргэдээсээ сонгодог нь олон талын сөрөг үзүүлэлттэй болох нь харагдаж байна. Хэн олон ах, дүүтэй нь багийн Засаг  даргаар сонгогдож байна. Тиймээс цаашид сумын Засаг дарга нь багийн даргаа сонгодог болох нь зөв гэж үзэж байна. Мөн багийн Засаг дарга  нь боловсролтой, төрийн мэргэшсэн албан хаагч байх хэрэгтэй” гэсэн юм.

Хөдөө орон нутагт нутаг дэвсгэр засаг захиргааны асуудлаар шийдвэрлэх маргаан нэлээдгүй байдаг юм байна. Энэ талаар  Адаацаг сумын иргэн Н.Лхагваа “Сүүлийн үед сумд хооронд газрын маргаан их гарах боллоо. Энэ нь нүүдэлчин бидэнд нэлээд төвөгтэй болж эхэлж байна. Хил залгаа аймаг, сумдад энэ төрлийн маргаан их гарч байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байна” гэлээ.

Эрдэнэдалай сумын иргэн А.Дашдаваа “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 57 дугаар зүйлд Улсын чанартай хот байгуулах гэж тусгасныг дэмжиж байна. Томоохон хотууд эдийн засаг, төсвөө бие даан бүрдүүлдэг. Улсын чанартай хот байгуулах нь олон талын ач холбогдолтой. Иймээс цаашид томоохон, хүн ам ихтэй аймаг, сум хот болох хэрэгтэй.Энэ томоохон хотууд нь оршин суугчдадаа үйлчилдэг, захирагчийн ажлын албатай байвал сайн байна” гэв
.
Хэлэлцүүлэгт Хулд, Луус, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг сумын төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилчин, албан хаагч, ард иргэд зэрэг нийт 150 гаруй хүн оролцож саналаа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шоогоо 2017-08-15 06:19:07
    сарандаваад итгэж, мөнгөний модны зураг шэйрлэж, фэнгшүгийн хонх үүдэндээ уядаг амьтас үндсэн хуульийн өөрчлөлтийг хэлэлцэж барах уу
    202.179.31.67
    Мэдэгдсэн Хариулах