Зарим сумдын ургац хураалт эхэллээ
Төв аймгийн 17 сум гантай байгаагаас болж ургац хураалтыг өнөөдрөөс эхлүүлжээ. Тодруулбал, өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын үр тарианд механик болц үүссэний улмаас нэг аж ахуй нэгж ургац хураалтаа эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, гангийн нөхцөл байдлаас шалтгаалж ургац хураалтыг ийнхүү 10-15 хоногийн өмнө эхэлж байгаа аж.

Ингэснээр хэвийн нөхцөлд авдаг байсан ургацын хэмжээнээс буурна гэж ХХААГ-аас мэдээллээ.

Энэ жил Төв аймгийн 17 сум маш хүчтэй гантай, долоон сум гантай, гурван сум гандуу байгаатай холбогдуулан, өнөөдрийн байдлаар тариалсан үр тарианы 2600 га буюу 3,4 хувь нь сайн, 28 мянга 440 га буюу 35,6 хувь нь дунд, 48 мянга 639 га буюу 61 хувь гангийн улмаас ургац алдаад байгаа аж.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • turj uhehne dee 2017-08-14 08:58:46
    gurilgui nogoogui Mongolchuud turj uhehne dee, yanadaa. Hujaagaas guril nogoo sain zuu.
    220.191.168.26
    Мэдэгдсэн Хариулах