О.Баасанхүү: Би юунаас хэнээс урвасан байж болох уу
УИХ-ын гишүүн О.Баасанхүү  “Би ёс зүй, ёс суртахуун, хүн чанар” сэдвээр лайв хийлээ. Тэрбээр энэ үээр намаас хөөгдсөн эсэх талаараа “Намайг намаас хөөсөн эсэх талаар надад ямар нэг мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүкээр намайг намаас хөөсөн тухай зүйл бичсэн байна. Үүнийг би харсан. Надад таалагдаагүй нэг зүйл бол миний аавыг доромжилсон байна лээ.

 МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ. Харин МАХН-аа өөрчилнө, шинэчилнэ. Цоо шинэ үзэл баримтлалтайгаар Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө явуулна. Намын даргадаа өрөө төлөх мэтээр зарим хүмүүс ярьдаг. Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байсан. Түүнийг 11 хоног өлсгөлөн зарлаж байхад нь Женко Баттулга дээр орж гуйгаад Ц.Элбэгдоржийг очиж хэлээч гээд эмнэлэг рүү аваад явж байсан. Шоронд ороход хамгийн олон удаа очсон. “МАХН Ерөнхийлөгчийн срнгуульд оролцох ёстой” гээд УИХ дахь суудлаа баттай хамгаалаад явж байсан. Би юунаас хэнээс урвасан байж болох уу? Намаа шинэчилье, хариуцлагатай болгоё гэж хэлэхээр урвалт болдог юм уу? Танд таалагдахгүй бол урвалт болдог юм уу? 

ТА МАН, АН-ыг хар л даа. Яагаад энэ бүхэн нэг л болж өгөхгүй байгаа юм.  Яагаад гэхээр нам гэдэг лидерт биш, үзэл баримтлалд суурилсан байх ёстой. МАХН ойрын үед хоёр зүйлд анхаарал хандуулах ёстой.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Хоёрдугаарт, Намынхаа бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, цус сэлбэх ёстой” гэв.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-08-15 05:00:13
    МАХН-аас Н. Энхбаяр зайлах ёстой. Баасанхүүгийн зөв шүү дээ. Н. Энхбаяр гэж амбийц баагий одоо улс төрөөс зайлаач ээ.
  • зочин 2017-08-14 13:37:04
    ах дүүс худ ургаараа нийлээд намаасаа хөөчдийн байх даа