Тор татахдаа автомашины улсын дугаарыг ил гаргахыг зөвлөв
Зарим жолооч нар автомашины радиаторын урд ялаа, шумуул, шавьж шигэхээс сэргийлж нарийн тор хийж явдаг. Энэ нь радиаторын зай битүүрч, хөдөлгүүр хэт халахаас хамгаалж байгаа сайн талтай ч жолооч нар үүнийг зохистой хэрэглэх шаардлагатай байна.

Тухайлбал, зарим жолооч нар торыг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг халхлах, нуун далдлах байдлаар хэрэглэж байгаа аж. Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан зэрэг зөрчлүүдийг ихээр гаргаж байна.

Иймд жолооч та тээврийн хэрэгслийн урд талд нарийн тор байрлуулахдаа улсын дугаарыг ил гаргах мөн улсын дугаараа бат бэх суурьлуулж гол ус, шавраар гарахдаа хаяхгүй байх, бүдгэрч харагдах байдал нь муудсан улсын дугаарыг шинээр хэвлүүлэн солихыг зөвлөлөө. Замын цагдаагийн алба хаагчдаас дээрх зөрчлийг гаргасан жолооч нарт хуулийг тайлбарлаж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөмж, санамж өгч ажиллаж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.