Олимпийн наадмаас анхны алтан медаль хүртсэн өдөр
Наймдугаар сарын 14-ны  энэ өдөр монголчууд бид  анхны олимпийн аваргатай болсон түүхэн өдөр юм. Одоогоос есөн жилийн өмнө буюу 2008.08.14 нд Бээжингийн олимпийн жүдо бөхийн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр түрүүлж, монголчууд олимпийн анхны аваргаа өлгийдөн авч байсан билээ. Тэрбээр дараагийн олимп буюу Лондон-2012 наадмаас мөнгөн медаль хүртэж, олимпийн наадмын алт, мөнгөн хос медалтай Монголын цорын ганц тамирчин болсон.

Дашрамд дуулгахад Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпиос энэ өдөр буюу наймдугаар сарын 14-нд 20-хон насандаа хүрэл медаль хүртэж байжээ. 

Монголын тамирчид 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлснээс хойших өнөөг хүртэлх хугацаанд жүдочид зуны олимпийн наадмаас долоон медаль хүртсэн байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.