272 нийтийн тээврийн хэрэгсэлд шалгалт явуулжээ
Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр тээвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад нийт 272 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас их багтаамжийн автобус 55, бага оврын автобус 192, суудлын автомашин  25 байсан байна.

Шалгалтаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартыг хангаагүй найман зөрчил, автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчиж хууль бусаар зорчигчийг илүү үнээр тээвэрлэсэн 64 зөрчил, нийтийн зорчигч тээврийн цагийн хуваарь болон чиглэл баримтлаагүй 19 зөрчил илэрчээ.  Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд автотээврийн тухай хуулийн дагуу 590 мянган төгрөгийн  торгууль, шийтгэврийн арга хэмжээ тооцож, техник хяналтын үзлэг оношлогоонд ороогүй, тээвэрлэлтийн баримт бичиггүй  дөрвөн тээврийн хэрэгслийг түр саатуулж журамлажээ.

Мөн “Автотээврийн тухай хууль”-д заасаны дагуу зөрчилтэй 21 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  жолоочийн үнэмлэхийг түр хугацаагаар хураасан байна. Шалгалтын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний “ЭМСИД” ХХК нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, хажуугийн шил хагархай 19-003 гарааш дугаартай автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулсан байсныг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар түр хугацаагаар зогсоосон байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.