Хөрш орнуудын хөгжлийг хэлэлцэнэ
ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: нийгэм, соёл, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний уламжлалт бага хурал өнөөдөр эхэлнэ.

Хурлыг нээж БСШУС-ын Сайд, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл нар үг хэлнэ. Тус хурлын зорилго нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын жишээн дээр тогтвортой хөгжлийн үйл явц, нийгэм, соёл, боловсролын өөрчлөлтийн өнөөгийн байдал болон тогтвортой хөгжлийн цаашдын хандлага, нөлөөлж буй хүчин зүйлийн асуудлыг голлон авч үзэж, эрдэмтэн судлаачдын дунд судалгааны ажлын үр дүн, шинэ сонирхолтой мэдээ мэдээлэл солилцох, хуралд оролцогчдын санаа бодлыг сонсож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн асуудлын гарц шийдлийг олоход оршиж байна.

Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриадын Их сургууль, БНХАУ-ын Нефтийн Их сургуулийг төлөөлсөн судлаачид оролцох юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nyam-dulam 2017-08-14 04:56:16
    Mongolin shinjleh uhaani akademi shu.
  • иргэн 2017-08-14 04:51:01
    ядаж Монголынхоо хөгжлийн үйл явцыг зөв тодорхойл.Статистикийн үндэсний хороо нь монголчуудын дундаж цалинг 1 сая төгрөг гээд бураад байгаа.
  • Зочин 2017-08-14 04:30:05
    Судалгаа шинжилгээний түвшин нь бүх салбарт дэлхийд хамгийн доогуур байранд ордог байж юугаа ярьж хэлэлцүүлэг оролцох вэ дээ, Ичиж үхмээр юм