
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах Лондон-2017 тэмцээнд Монголын хөнгөн атлетикийн холбооны таван тамирчин, багийн ахлагч О.Оюунтуяа, дасгалжуулагч А.Ахыт нар оролцсон юм.
Хөнгөн атлетикийн хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан марафон гүйлтийн эрэгтэй төрөлд нийт 98 орны тамирчид гараанаас гарснаас манай тамирчид азийн тамирчид дундаас дээгүүр байрт орж Н.Мөнхбаяр 34, Ц.Бямбажав 46, Б.Сэр-Од 48 дугаар байрт, эмэгтэй төрөлд 92 орны тамирчдаас Г.Хишигзаяа 52, Б.Мөнхзаяа 58 дугаарт байрт орж чамгүй амжилт үзүүллээ.
Б.Сансар
olloo.mn