Зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг хэрэгжүүлнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хэлэлцэн баталсан. Уг журам энэ сарын 15-наас  эхлэн хэрэгжих юм байна. Тээврийн хэрэгслийн дугуйг түгжих ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллах юм. Харин гүйцэтгэлийг хувийн байгууллага, аж ахуйн нэгжээр хийлгэх аж. Хамтран ажиллах санал ирүүлсэн дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагатай өнгөрсөн сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан юм байна. Ингэснээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон газар зогссон тээврийг хэрэгслийг ачихгүй, зөвхөн жолооны хүрдний талын урд дугуйг түгжих юм.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгсэлд энэ журам хамааралтай аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-08 04:21:39
    зам чөлөөлөх биш мөнгө олох зорилготой ажил болж байна даа
    202.131.233.178
    Мэдэгдсэн Хариулах
  • цоож 2014-08-08 02:12:30
    зогсоохгүй газраа нам түгжээд байхлаар хөдөлгөөн нь өөрөө юу ч үгүй түгжигрэлд орчихгүй юу? ачиж яваад замаа чөлөөлдөг байсан нь дээр ш дээ
    203.194.116.41
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-07 08:46:36
    Явган хүний зам дээр гаргаад тавичихдаг нөхдүүдийг түгжээд байгаарай.
    202.70.44.46
    Мэдэгдсэн Хариулах