“Coal Mongoliа-2017” буюу хүлээлт
Монголчуудыг “Алтан дээр суусан гуйлгачид” хэмээн тохуурхдаг.  Тохуурхал бодит амьдрал дээр биеллээ олж, монголчуудын талаас илүү хувь нь ядуу амьдарч байна. Дэлхийд дээгүүрт жагсах баялгаас өчүүхэн төдий хүртэж чадаагүй монголчуудын ихэнх нь азгүй хүмүүс болж таарч байна.

Газрын хэвлий доор нуугдаж буй их баялаг гаднынхны анхаарлыг татсаар ирсэн. Гэвч өнгөрсөн жилүүдэд манай хөрөнгө оруулалтын орчин муудсан. Улс төрийн нөлөөлөл ихээхэн нэмэгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох шалтгаан болсон тухай эдийн засагчид дуулгадаг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх тухай мэдээллүүд хөврөх болсон. Хамгийн сүүлд гэхэд “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн ирэх оролцох мандатын тоо аль хэдийн дуусжээ. Анх удаа чуулган болохоос нэг сарын өмнө  мандат дуусч байгаа нь энэ. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчид дахин манай улсыг сонирхож эхэллээ гэх эерэг мэдээлэл түгээхэд хүргэсэн байна.  Монгол Улсын хэмжээнд 14 аж ахуйн нэгж БНХАУ-д голчлон коксжих нүүрс экспортолдог. Мөн эрчим хүчний нүүрс олборлодог 36 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа тухай албаны мэдээлэл бий.  Олон тэрбумаар хэмжигдэх нүүрсний нөөцөд  шунан дурлагсад цөөнгүй байна.  Монголд нүүрсний нөөц байхгүй биш байгаа.

Жил бүрийн “Coal Mongoliа” чуулганаар нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, Монгол орны нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах, Азид төдийгүй дэлхийд таниулахад гэж зорилго зорилтоо тодорхойлдог.  Энэ жилийн чуулганы зорилго ч мөн адил ийм. Жил бүрийн уулзалтаар ярьдаг нөгөө л сэдвүүдийг хөндөж, нүүрснийхэн зовлон жаргалаа тоочно. Уламжлал болгон ирсэн арга хэмжээ энэ жил чуулга уулзалт “Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор явуулна. Чуулга уулзалтаар Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулах нь хэр үр ашигтай, ирээдүйтэй болох чиглэлийг эндээс авдаг.

 Гэхдээ нүүрсээ Азийн зах зээлд хэрхэн гаргах вэ? Монгол Улс өнөөдрийг хүртэл олон улсын боомт, төмөр замгүй. Тэгэхээр Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тухай яриа бараг л боломжгүй. Хоногт цөөхөн цагаар ажилладаг боомттой, машинаар тээвэрлэж байгаа нөхцөлд яриад ч хэрэггүй болж таарч байгааг хэлэхэд илүүц биз.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2017-08-14 13:10:49
    Altan deer syysan mongoliin ard tvmeng ene xeden jiliin xygatsaand törd syysan xvn setgelgvi nvd ni ylaanaar ergeldsen ene tomchyyd bvgd byryytai