Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Монгол, ОХУ-ын Улаан-Үдэ, Саха, БНХАУ-ын ӨМӨЗО-ы спортын эрдэмтэн, зүтгэлтэнүүд хүүхдийн спорт, хүүхдийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг дээшлүүлэх талаар шинжлэх ухааны хурал зохион байгуулна. "Пума" рестораны хүндэтгэлийн танхимд

09:00 цагт: Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь Зүүн Азийн хөдөө аж ахуйн байгууллагуудын зөвлөлийн дээд хэмжээний 27 дах удаагийн уулзалтыг “Тогтвортой хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулна.

09:00 цагт: МУИС-ийн 75 жил, Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд “FITAT’17-Мэдээллийн технологийн тулгамдсан асуудал” олон улсын хурлыг МУИС-ийн дугуй зааланд зохион байгуулна.

11:00 цагт: НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.  Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт:  Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж нээлттэй хаалганы  өдөрлөг болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: “Гэгээ-9” СӨХ-ноос сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс тендерийн хуулийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
 
13:00 цагт:  “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.