Улаанбаатарт 26-28 хэм дулаан

Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэхийг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.