П.Орхон ДАШТ-ий өмнөх дэлхийн чансаанд аман хүзүүдэв

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 10 хүрэхгүй хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ий өмнөх дэлхийн чансааг гаргалаа. Дэлхийн чансааг гаргахдаа өнгөрсөн долдугаар сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, залуучуудын ДАШТ-ийг харгалзан гаргасан байна.

Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав, нийт 10 бөх багтсан юм. Эмэгтэйчүүдийн 63 кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдэв. Түүний жинд саяхан хөдөлмөрийн баатар болсон Соронзонболдын Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр ес, ОУХМ Занданбудын Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран 16, 86 кг-д Пүрэвжавын Өнөрбат 18, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 14, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг 17, 60 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор 12 дугаар байрт бичигджээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.