УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд боллоо.
Хэлэлцүүлэгт Асгат, Баянхайрхан, Баянтэс, Их-Уул, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын 108 албан хаагч, 131 иргэн хамрагдав.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Байнгын хорооны Ахлах зөвлөх Х.Энэбиш хөтлөн явуулж, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн нар нээж үг хэлэв.
УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн дор явуулж байгаа билээ.
“Шүүх эрх мэдэл”-ийг УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албаны Ахлах зөвлөх Я.Хишигт танилцуулж, шүүх эрх мэдэлтэй холбогдсон өөрчлөлтүүдийн талаар илтгэл тавив.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Дээрх зургаан сэдвээр тус бүр танилцуулга хийгдэж, асуулт хариултын дараа оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонсов.
УИХ-ын Тамгын газраас томилогдсон төсөл хэлэлцүүлэгч 1-р баг Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Галуут (2017.07.31-08.02), Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Төгрөг, Дэлгэр (2017.08.04-08.07), Завхан аймгийн Отгон, Улиастай, Тосонцэнгэл (2017.08.08-11) сумдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.
Эдгээр гурван аймагт өрнөсөн хэлэлцүүлэгт нийт 722 албан хаагч, 1,715 иргэн хамрагдсан бөгөөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 1,401 иргэн саналын хуудас бөглөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.