
Дэлхийн хамгийн алдартай шүүгчдийн нэг мэргэжлийн хөлбөмбөгийн олон улсын шүүгч Ховард Уэбб зодог тайлж буйгаа мэдэгджээ. 25 жилийн турш ногоон талбайд гарч шилдэг хөлбөмбөгчдийн тоглолтыг шүүсэн тэрбээр мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтын техник хариуцсан захирал болсноор ийнхүү зодог тайлж буй юм. Ховард Уэбб дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй шилдэг лиг болох Английн “Премьер лиг”-ийг сүүлийн арван жилийн турш шүүж байгаа билээ. Түүнчлэн 2010 оны ДАШТ-ий финалыг тоглолтыг шүүж байсан нэгэн юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Б.Сансартуяа
Оллоо.мн