Монгол-Хятадын экспо ирэх сард болно

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспог ирэх сарын 26-30-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөх хотод Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулна.  Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хамтран зохион байгуулж байна. Хоёр талын ажлын хэсэг өнөөдөр өдөр Улаанбаатар хотноо хуралдлаа. 

 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “2015 онд зохион байгууллагдсан  Монгол-Хятадын экспод манай улсаас 500 гаруй аж ахуй нэгж үйлдвэрлэгчид оролцож, 4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Харин энэ жил  Монгол улсаас аль болох олон аж ахуй нэгж оролцуулж, бараа бүтээгдэхүүний нэрийг төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ жил 21 аймгийн аж ахуй нэгжийг хамруулахаар ажиллаж байна.  Цаашид хилийн орчмын худалдааг тогтмол зохион байгуулж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг  дэмжинэ” гэв.

2017 оны  9 сарын  26-30 өдөр зохион байгуулагдах үзэсгэлэнд 30 орон зочноор оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа гэдгээрээ онцлог юм. Тиймээс Монгол улс дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг гадны  улсад сурталчлах өргөн боломж нээгдэж байна.  Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспогийн хүрээнд дээд хэмжээний хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, хөрш орнуудын соёл спортын арга хэмжээ, гурван талт бүх салбарыг хамарсан хуралдаан болох юм. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЛА ЛА ХО ла 2017-08-10 09:48:36
    нөгөө хортой бараагаа л үзүүлэх байх даа
    122.201.24.196
    Мэдэгдсэн Хариулах