
Өнөөдөр үүрийн 05:00 цагийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж гэрч Ч.Батболдын гэрт орсон байна. Энэ төрлийн саатуулах ажиллагаа хоёр гэрчийн гэрт мөн болсон бөгөөд ар гэрийнхнийх нь гар утсыг хураан авчээ.
Энэ талаар өнөөдөр 13.00 цагт АТГ-ын үүдэнд тухайн хүмүүсийн ар гэрийн төлөөлөл болон өмгөөлөгч нь мэдээлэл өгөх тухай эх сурвалжууд бичжээ.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн